Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Серби улс Катар, Монгол, Оман, Кувейтийн иргэдэд визийн шаардлага тавьдаг болжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 3
IKON.MN
Зураг зураг

 Серби улс Европын Холбооны стандартад нийцүүлэх зорилгоор энэ оны гуравдугаар сараас эхлэн Катар, Монгол, Оман, Кувейтийн иргэдэд визийн шаардлага тавьж эхэлжээ.

Тус улс 2026 оны эцэс гэхэд визийн бодлогоо Европын Холбооны шаардлагад бүрэн нийцүүлэхээр үе шаттай алхам хийж эхэлсэн байна. Shengen News -ийн мэдээлж буйгаар Сербийн эрх баригчид цаашид ОХУ, Беларусь, Турк, БНХАУ болон Азербайжаны иргэдэд визийн шаардлага тавихаар хэлэлцэж байгаа аж.

Энэ шийдвэр нь улс төрийн ямар нэг хориг арга хэмжээ биш. Серби улс 2009 оноос Европын Холбоонд элсэх хүсэлтээ өгч, 2012 онд нэр дэвшигч статустай болсон. Улмаар 2014 оноос албан ёсны хэлэлцээ хийж эхэлсэн ч өнгөрсөн жилийн Европын Холбооны тайланд дурдсанаар тус улсын сонгуультай холбоотойгоор ахиц гараагүй байна.

BalkenEU-гийн мэдээлснээр Серби улс визийн нээлттэй бодлоготой байснаар гуравдагч орны иргэд "Балканы зам"-ыг ашиглан Европын Холбооны улсууд руу хууль бусаар нэвтрэх үзэгдэл эрс нэмэгджээ. 

 

Манай улсын иргэд визгүй зорчих боломжтой орнууд