ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” 67.7 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 3 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Төрийн аудитын байгууллагаас “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг Улсын Их Хурлын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд 2025 оны гуравдугаар сарын 18-ны өдөр танилцуулсан. Байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр /2025.3.26/ үргэлжлэн хуралдаж, гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцсэн байна.

Улсын Их хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг 9 бодлого, зорилгын хүрээнд 47 зорилт, 243 арга хэмжээтэй хэрэгжүүлэхээр баталсан. Мөн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан нийт 150 төсөл, арга хэмжээний, ТЭЗҮ зураг төсөл боловсруулах шаардлагатай 98, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай 88 төсөл, арга хэмжээний жагсаалтыг тус тус баталж байжээ.

Гүйцэтгэлийн аудитын тайланд Үндсэн чиглэл нь хяналт-шинжилгээ, үнэлгээний 95 шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшинтэй батлагдсан ч үндсэн чиглэлд тусгасан 243 арга хэмжээтэй уялдаа багатай байгааг дурдлаа. Тодруулбал, 243 арга хэмжээнээс 108 нь шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшингүй байгаа нь хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй гэж дүгнэжээ.

зураг
 

Аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” 67.7 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэсэн байна. Мөн үндсэн чиглэлийг боловсруулахдаа хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу боловсруулаагүй нь төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжихгүй байхад нөлөөлсөн гэж дүгнэсэн. Улмаар гүйцэтгэлийг бодитой үнэлэхэд хүндрэл учруулж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжилд үзүүлэх үр нөлөөг бууруулсныг танилцуулав.

”Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д тодорхойлсон зорилго, зорилт, арга хэмжээний хүрээнд 2021-2024 онд нийт 21.7 их наяд төгрөг зарцуулсан ч нийгэм, эдийн засагт ямар эерэг өөрчлөлт бий болсон нь тодорхойлогдохгүй байгааг дүгнэлтэд онцолжээ.

Аудитын дүгнэлтэд үндэслэн Үндэсний аудитын газраас Монгол Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээнд хууль, журам, аргачлалд заасны дагуу судалгаа, тооцоо, үнэлгээг иж бүрэн хийх зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлснээр бий болох үр нөлөөг тодорхойлж, түүнд чиглэсэн зорилго, зорилт, үйл ажиллагааг тодорхой төлөвлөн, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж, тооцоо, судалгаанд үндэслэн бодитой, хэмжигдэхүйц, хэрэгжүүлэх хугацаа, хариуцах байгууллагыг тодорхойлж боловсруулахыг тусгажээ. Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогч талууд болох Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Сангийн яамны хуулиар хүлээсэн чиг үүргийг хангуулахыг зөвлөсөн байна.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав Аудитын дүгнэлтийг олон улсын стандартын дагуу хараат бусаар дүгнэж ажилладгийг тодотгов. Мөн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шалгуур үзүүлэлтийг үндсэн чиглэл хангахгүй байгаа. Улмаар тэргүүлэх чиглэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаа бодитой төлөвлөн, салбар бүрийн онцлогт тохирсон аргачлалыг бий болгох хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллах зөвлөмжийг төсвийн ерөнхийлөн захирагчдад Үндэсний аудитын газраас өгснийг онцоллоо.

Эцэст нь Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн талаарх хамтарсан байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
БУРУУ
9
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Rebecca Brooklyn [197.155.73.19] 2025/3/29
Луйварчдаас миний дижитал валютыг сэргээхэд амжилттай тусалсан Data Forensics Cyber ​​Services-тэй эерэг туршлагаа хуваалцахдаа би баяртай байна. Хэрэв та криптовалютын луйврын хохирогч бол би Data Forensics Recovery Cyber ​​Services-д хандахыг зөвлөж байна. Тэдний ур чадвар, тусламж нь алдагдсан хөрөнгөө сэргээхэд үнэлж баршгүй ач холбогдолтой. Эдгээр луйврын талаар мэдээлэл түгээж, өртсөн хүмүүсийг дэмжицгээе. Өгөгдлийн криминалистыг сэргээх кибер үйлчилгээнд онцгой ажил хийсэнд нь талархаж байна!" Та тэдэнтэй холбогдож болно. Имэйл: DataForensicscyberservices@protonmail .com WhatsApp:+1(315)612-1269 Вэбсайт: https://www.data-forensics.de/
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.224] 2025/3/26
Bielelt ni muu garsan baina. 126-gaa bagasga. Majoritoraar songuulia yavuul
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.217] 2025/3/26
Соц нийгэм рүүгээ явлаа л даа.5 р 5 жилийн төлөвлөгөө гэдэг шиг.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/26
126 ГИШҮҮНТЭЙ БОЛООД АСУУДАЛ ДЭЭРДЭЖ БАЙНА УУ. БОСОО ГАНБАА НАРА МЭТИЙН ХҮҮХНҮҮД Л НЭМЭГДСЭН БАЙГАА ХАРАГДСАН. ЭНЭ ЗАСГААС ОЛИГТОЙ ЮМ ГАРАХГҮЙ ШИНЖТЭЙ БАЙНА. ДӨРВӨН ЖИЛИЙН НЭГ ЖИЛ НЬ ӨНГӨРЧЛӨӨ. ЭДИЙН ЗАСАГ МААНЬ АГШААД ТӨГРӨГ МААНЬ СУЛРААД БОДЛОГЫН ХҮҮ ӨСӨӨД ЭНЭ ЗАСАГТ ЧАДВАРТАЙ ХҮМҮҮС АЛГА.
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/26
МОНГОЛЫН МААНЬ ХУВЬ ЗАЯА ТОДОРХОЙ БОЛЧООД БАЙНА. БИД ОЛОН ЖИЛ ӨӨРӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ГАЦААЛАА. ЦЭНХЭР ҮСТ ЦЭРЭН ШИГ АВГАЙ НАРЫГ УРАНЫ ТӨСЛӨӨС ХОЛ БАЙЛГА. БИД ХӨГЖИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
2 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/26
ХУДЛАА БАХИРДАГ СЭЖГИЙН МЭДЛЭГГҮЙ АВГАЙ НАР МОНГОЛД ИХ БАЙНА.
3 | 0 Хариулах
Арай үгүй байлгүй дээ [59.153.114.215] 2025/3/26
Энэ одоо социализм коммунизм руугаа буцаж байгаа юм уу. Юун таван жилийн төлөвлөгөө вэ. Зах зээлийн эдийн засагт шилжээд 30 гаруй жил болж байна. Таарсан таар шуудайнууд дээр байнаа даа. Хөөрхий таван жилийн төлөвлөгөө нь ийм мундаг хэрэгжээ бол таван жилийн гавшгайч тэмдгээр шагнаач эргүүнүүдийг
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/26
2023 ОНД АШИГЛАЛТАНД ОРОХ БАЙСАН НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ХААНА БАЙНА. ДАРХАН УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ БАРИХ ГЭЖ БАРАГ 10 ЖИЛ БОЛСОН. ЖИЛИЙН 10 ХАН ТЭРБУМ ДОЛЛАРЫН ТӨСӨВТЭЙ УЛС МЕТРО БАРЬНХ ГЭЖ ШОУ ХИЙЖ БАЙНА.
3 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/26
2030 ОНД НЕФТИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАНД ОРВОЛ ИХ ЮМ БОЛНО. 2050 ОНД МЕТРО ОРВОЛ ИХ ЮМ БОЛНО. 10 ХАН ТЭРБУМ ДОЛЛАРЫН ТӨСӨВТЭЙ УЛС СОНГУУЛИЙН ШОУ ХИЙЖ БАЙГАА ШҮҮ ДЭ. ТӨГРӨГ МААНЬ АХИАД СУЛРААД ЭХЭЛЧИХСЭН. ЭДИЙН ЗАСАГ ТОМРОХГҮЙ БАХЬ БАЙДГААРАА.
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/26
УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТРЫГАА ХАРЧИХ. ХАЧИН АЙМШИГИЙН ЗАГВАР АРХИТЕКТОР МУУТАЙ ЦЕМЕНТЭН ШИРЭНГЭН БАРИЛГААР ДҮҮРЧЛЭЭ. ИХЭНХИ НЬ ЗОГСООЛ БАЙХГҮЙ. ТӨЛӨВЛӨЛТ МУУТАЙ АМЬДРАХ ОРЧИН МУУТАЙ ХОТ БОЛСОН. ЮУ ЯАСАН МЕТРО БАРИХ.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.88.123] 2025/3/26
Загджав мэтийн юу ч мэдэхгүй чадахгүй хулгайч лаларууд төрд байхад яаж урагшлахав дээ
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.31] 2025/3/26
“Найман шарга“ төвд нэг ам.доллар 3510 төгрөгтэй тэнцэв
3 | 0 Хариулах
Зочин [203.169.50.240] 2025/3/26
ene plan n bsan genee
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.171] 2025/3/26
Аудит яиар ч чадваргүйээ. 20 хувь эсвэл 10 орчим байхаа уруудаад л яваа шүү дэ манай улс
2 | 0 Хариулах
Бэрх сда злзл [203.98.77.153] 2025/3/26
Тоондоо муу галчаар удирдуулахаар ухрах нь гарцаагүй бусуу?
5 | 0 Хариулах
Зочин [139.5.218.20] 2025/3/26
Хуц нь биз 67.7% унагачихаад.
3 | 0 Хариулах
сд [122.201.31.101] 2025/3/26
Оюуэрдэнэ 5 жил юу ч хийгээгүй гэж гарсан одоо огцор
8 | 0 Хариулах
Зочин [27.123.212.86] 2025/3/26
Маш муу гүйцэтгэл. Хэн тэгээд хариуцлага хүлээх юм бол доо?
4 | 0 Хариулах
Зочин [5.79.77.249] 2025/3/26
Ухралт 120%-тай байлаа. Утаа, түгжрэл, татвар, элдэв бусын төлбөр, татаас, нэхээс, инфляцууд бүгд өссөн ч иргэдийн тав тухтай амьдрах орчин сайжирсангүй.
11 | 0 Хариулах
Зочин [103.168.34.164] 2025/3/26
Монгол улс 67.7 хувь хөгжжээ гшш. Дандаа худлаа яриад сурцан, улсын хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийг байтугай түц ажлуулах төлөвлөгөөг ингэж нарын тоогоор тооцож болдоггүй юм.
8 | 0 Хариулах