Жил бүрийн хавар геологийн салбарын мэргэжилтнүүд нэгэн дор цугларч, салбарынхаа хамгийн сүүлийн үеийн ололт амжилтын талаар харилцан мэдээлэл солилцох, хамтдаа өсөж хөгжих нэгэн чухал арга хэмжээг тэсэн ядан хүлээдэг. Энэ удаагийн чуулга уулзалт ч мөн адил салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагаа хуваалцах, шинэ технологи, инновацийг танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжийг олгох болно.
Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар энэхүү чуулга уулзалтыг 2009 оноос хойш зохион байгуулж ирсэн билээ. "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2025" 16 дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэнг “Эрэл, хайгуулыг дэмжих нь” сэдвийн дор 2025 оны 3 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах болсныг танд албан ёсоор зарлахад таатай байна.
"Монголын Геологи, Хайгуул 2025" чуулга уулзалт, үзэсгэлэнг хоёр өдрийн турш танхимаар зохион байгуулж, онлайнаар шууд дамжуулна. Энэхүү арга хэмжээ нь салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологи, судалгааны дэвшлийг танилцуулах, эрдэс баялгийн хайгуулын салбарт ил тод байдлыг хангахад чиглэнэ.
"МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2025" чуулга уулзалтын хүрээнд дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна:
Бид энэ жил анх удаа олон улсад нэр хүндтэй, шилдэг зочин илтгэгчдийг эх орондоо урьж байгаадаа баяртай байна. Тэд манай геологийн салбарын мэргэжилтнүүдтэй мэдлэг, туршлагаа хуваалцаж, салбарын хөгжлийг дэмжих үнэтэй мэдээлэл, шинэ хандлагыг танилцуулах болно.
Стэнфордын их сургуулийн Газрын болон гараг судлалын профессор, Геофизикийн салбарын хүндэт багш Mineral-X компанийн үүсгэн байгуулагч
Товч намтар: Жеф Каерс нь Бельгийн Католик Лёвен их сургуульд Уул уурхайн инженер, геофизикийн магистрын зэрэг (1993), Уул уурхайн инженерийн докторын зэрэг (1997)-ийг хамгаалсан. Одоогоор тэрээр Стэнфордын их сургуульд Газрын болон гараг судлалын профессорын алба хашиж байна. Тэрээр өгөгдлийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, эрсдэлийн тодорхойгүй байдалд суурилсан шийдвэр гаргалтын чиглэлээр судалгаа хийж, Стэнфордын Mineral-X төвийг байгуулж, эрдэс баялгийн хайгуулын салбарын зардлыг бууруулах, шинэ ордуудыг илрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тэрээр 2019 оноос KoBold Metals компанийн зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд эрдэс баялгийн өгөгдлийн шинжилгээ, шийдвэр гаргалтын чиглэлээр таван ном бичиж хэвлүүлсэн. Тэрээр Геостатистикийн олон улсын холбооны Крумбайны медаль-аар карьерынхаа амжилтыг үнэлүүлсэн.
Илтгэлийн сэдэв: Хүний оролцоотой өгөгдлийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухааны тусламжтайгаар хайгуулын үр ашгийг нэмэгдүүлэх нь.
💡 Илтгэлийн сэдэв: Ашигт малтмалын хайгуулын структур геологи – Баян Хөндий алтны ордын структур бүтэц
⚒️ Деформацид өртсөн чулуулгийн онцлог, ашигт малтмалын үүсэлтэй хамаарах хагарал, эрдэсжилтийн системийг хэрхэн урьдчилан таамаглах талаар сонирхолтой илтгэл тавигдана!
Доктор Майкл Доггетт, Канадын Ванкувер хотод суурилсан нэр хүндтэй эрдэс баялгийн эдийн засагч бөгөөд 35 гаруй жилийн туршлагатай. Тэрээр уул уурхайн компаниуд, засгийн газар болон олон улсын байгууллагуудад зөвлөгөө өгч, 10 гаруй улсын 3,000 гаруй хүнийг эрдэс баялгийн төслийн үнэлгээний чиглэлээр сургасан арвин түүхтэй нэгэн билээ.
Бид энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулж буй ивээн тэтгэгчдэдээ гүн талархал илэрхийлье. Монголын болон олон улсын нэр хүндтэй байгууллагуудын дэмжлэгээр энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэн илүү өргөн цар хүрээтэй, үр өгөөжтэй болж байна. Тэдний оруулсан хувь нэмэр нь геологи, хайгуулын салбарын хөгжлийг дэмжихэд үнэлж баршгүй юм.
Геологи, хайгуулын салбарын ирээдүй нь инноваци, хамтын ажиллагаа, мэдлэгийн солилцоон дээр тулгуурладаг. "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2025" чуулга уулзалт нь салбарын мэргэжилтнүүдийг нэгэн дор цуглуулж, туршлага, шинэ санаа, технологийн дэвшлийг хуваалцах таатай боломжийг бүрдүүлсээр ирсэн. Бид ирээдүйд геологи, хайгуулын салбар улам өргөжин тэлж, тогтвортой хөгжлийн замналаар урагшлах болно гэдэгт итгэдэг билээ.
Утас: 8818-5558
И-мэйл: hello@monseg.mn
Тасалбар онлайн худалдан авах: www.mmer.mn
Мөн өөрийн биеэр ирж үүднээс тасалбар худалдан авах боломжтой.
"МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2025" чуулга уулзалтад оролцож, Монголын геологи, хайгуулын салбарын ирээдүйг хамтдаа өнгөлцгөөе!
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО ГҮТББ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨЛ