"Монгол Улс хувийн хэвшлийг дэмжсэн албан ёсны худалдааны порталтай болж экспортоо дэмжих хэрэгтэй байна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 3 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монголын цахим худалдааны долоо хоног” арга хэмжээний хүрээнд өнөөдөр цахим худалдааны орчин, бодлогын талаар талууд хэлэлцүүлэг хийв. 

Энэ оны нэгдүгээр сард Гадаад харилцааны сайдын тушаалаар цахим худалдааг хөнгөвчлөх үндэсний ажлын хэсэг байгуулагдсан байна. Монгол Улс далайд гарцгүй орон учраас бизнес эрхлэгчид бараагаа экспортлох, импортлоход зардал өндөр байдаг. Гол зардал нь хил дээр гардаг аж. Хил дамнасан бараа бүтээгдэхүүний баримт цаасаар байдгийг цахим хэлбэр рүү шилжүүлэх хэрэгтэй зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. 

Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр талууд "Манай улсад цахим худалдаа фэйсбүүк дээр хамгийн их явж байна. Гэвч энэ нь худалдааны портал биш юм. Иймд албан ёсны хувийн хэвшлийг дэмжсэн худалдааны порталтай болж экспортоо дэмжих хэрэгтэй байна. Хувийн хэвшлүүдийнхээ хийчихсэн байгаа худалдааны порталуудыг хэрэглэж, төрөөс аюулгүй байдлын асуудал зэрэг дээр нь дэмжиж ажиллаж болно" гэв. 

Монгол Улс 2019 онд "Цаасгүй худалдааны үнэлгээ"-г хийлгүүлсэн. 2022 онд "Цаасгүй худалдааны хэлэлцээр"-т нэгдсэн. 2023-2024 онд "Монгол Улс цахим худалдааг хөгжүүлэхэд бэлэн байна уу" гэх үнэлгээг хийлгүүлсэн байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.87.4] Өчигдөр 12 цаг 28 минут
Шуудангийн зардлаа багасгавал онлайн худалдаа хөгжинө. Монгол Шуудан 2025 оноос үнээ огцом нэмсэн. Жижиг онлайн худалдааны гадаад урсгал зогссон гэж хэлж болно
1 | 0 Хариулах
Зочин [76.36.239.24] Өчигдөр 4 цаг 3 минут
Хөгжүүлмээр байвал авилгал хулгайгаа шийд. Портал л дутаад байгаа юм ерөөсөө алга.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.189] 2025/3/25
FB дээр яаж худалдаа наймаа хийдэг ? Хамгийн гайхмаар зүйл энэ. Худалдан авагчид харахад төвөгтэй, мэдээллээ тавихгүй ч утасны дугаар тавина. Гар аргаар, утасдаж үнэ асуух уу ? Худалдан авгчид нь ядраад бэлээхэн онлаин шоп хэсмээр.
0 | 0 Хариулах
123 [202.21.103.173] 2025/3/25
Төрийн оролцоог бүр байхгүй болгомоор байх юм. Төр л хутгалдаад явбал бүр юу ч байсан нохойн замаар орно. Хахууль дарамт татаас өглөг пзда бүр бөгс толгой хоёрых нь байр солигдсон хөгийн төртэй шүүдээ.
3 | 0 Хариулах
Chinggis [66.181.190.100] 2025/3/25
Uls uildverlesen butregdehuuniihe hemjeeger unelegdene. Ulsiig hugjvvlmer bvl uildveruudiig demjih mon infliatsiig undesnii uildveruud nemegdej baij buurna. Etsest ni irgediin zarlaga bagasaj hurimtlal nemegdej irgen bayn bolj uls bayn bolohiig ni tor mash sain demjeed og.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.100] 2025/3/25
5 barilga tutmiin 1 ni ydahnaa uildveriin zoriulalttaigar bosgovol ajilguidel ch bagasuushai
0 | 0 Хариулах