ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Автобусны буудлын голд цахилгаан скүүтер байршуулахгүй байхыг хүсэв

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн автобусны буудал дээр цахилгаан скүүтерийг иргэдийн зорчих хөдөлгөөнд саад болохгүй байршилд тавихыг хүсжээ.

Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газраас "Цаг агаар дулаарч цахилгаан дугуй, суррон, скүүтер ашиглах болсон. Түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд автобусны буудал голлуулж цахилгаан скүүтер байршуулсан нь ачаалал ихтэй цаг үед зорчигч болон жолооч нарт саад болж байгааг анхаарна уу.

Нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлж буй зорчигч, иргэдэд саад болохгүй газар байршуулахыг хүсье" гэж мэдээллээ.

Нийслэл хотод өдөрт нийтийн тээврийн 1,100 гаруй автобус явдаг бөгөөд долоо хоногт гурван сая орчим иргэн үйлчлүүлдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Rebecca Brooklyn [197.155.73.19] 2025/3/29
Луйварчдаас миний дижитал валютыг сэргээхэд амжилттай тусалсан Data Forensics Cyber ​​Services-тэй эерэг туршлагаа хуваалцахдаа би баяртай байна. Хэрэв та криптовалютын луйврын хохирогч бол би Data Forensics Recovery Cyber ​​Services-д хандахыг зөвлөж байна. Тэдний ур чадвар, тусламж нь алдагдсан хөрөнгөө сэргээхэд үнэлж баршгүй ач холбогдолтой. Эдгээр луйврын талаар мэдээлэл түгээж, өртсөн хүмүүсийг дэмжицгээе. Өгөгдлийн криминалистыг сэргээх кибер үйлчилгээнд онцгой ажил хийсэнд нь талархаж байна!" Та тэдэнтэй холбогдож болно. Имэйл: DataForensicscyberservices@protonmail .com WhatsApp:+1(315)612-1269 Вэбсайт: https://www.data-forensics
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.58] 2025/3/26
Скүүтэр гэсэн энэ юмыг унаад явган зорчигчийг дайрч унагаад зугтдаг болсон . Тайван алхаж болохгүй болж .ардаа нүдтэй биш .скүүтэр унасан тэнэгүүд урагшаа биш арагшаа хажуу тал руугаа хараад хар хурдаараа явж байгаа . Явган яв гээд байдаг .замыг нь ийм муухай дугуй эзлээд амьтан гэмтээгээд байдаг. Журамлах хяналт байна уу
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.125] 2025/3/26
Новшнуудыг ачиж журамладаг болмоор байна.
3 | 0 Хариулах
Зочин [122.201.27.183] 2025/3/26
Ene tureesiin skuuter-iig boliulah heregtei huuhedteigee yvahaas aij baina.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.240] 2025/3/26
Зөв, зөв. Настай хараа муутай хүмүүст мөргөж уначих гээд хэцүү байсан юм.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.134] 2025/3/25
Сурроныг цэгцэлж барах уж
2 | 0 Хариулах
Данзан [210.10.0.106] 2025/3/25
Гадаадад зөвхөн жийдэг дугуй л түрээсэнд гаргадаг юм байна. Цахилгаан дугуй хувийн хэрэглээнд. Скүүтэр бол бүр хориглосон
3 | 0 Хариулах
Иргэн [122.201.31.124] 2025/3/25
Хаа сайгүй замбраагүй хаясан, явган хүний замын тэг гол өрөөд тавьсан, явган явж байхад араас ирж дайрчих гээд лайтай энэ хогуудаа болиоо!!!! Угаасаа ямарч стандартгүй хотод шал дэмий.
6 | 0 Хариулах
Зочин [103.212.117.12] 2025/3/25
ТАРАЛДСАН ГАЗРА ХА ХАМАГҮИ ХАЯДАГ ТАТАН БУЛГАХ ХЭРЭГТЭИ
4 | 0 Хариулах
Зочин [103.14.39.74] 2025/3/25
Ганц хүн зөрөх төдий замын тэг голд нь тавьчихаж байгаа шд. Албаар л ингэж орхидог байх даа. Мөнгөө шулуулчихлаа, одоо хариугаа авна гэсэн өлөн сэтгэхүй л явж байдаг байх.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.184.160] 2025/3/25
Тайван алхаж болохгүй ёстой хэцүү болсон
4 | 0 Хариулах
Зочин [202.21.115.186] 2025/3/25
Энэ их түгжрэл дунд алхаад явахаар скүтер, унадаг дугуйнд дайруулчих гээд хэцүү байнаа. Тусад нь замаар явуулахгүй бол явган хүн явах арга алга. Машинтай явахаар энэ тэндээс скүтер, сурон нь сүнс шиг гарч ирж дайруулж мөргүүлчих гээд байх юм. Энэ заваан юмаа нэг мөр хориглож болохгүй юм байхдаа.
7 | 0 Хариулах
Зочин [103.168.34.84] 2025/3/25
Явган зорчигчдын аюулгүй байдал 0 түвшинд хүрч, эрсдэлийн түвшингээр Монголд N1 орчин явган зам болчлоо шд. Юм хий л дээ Нянбактераа
5 | 0 Хариулах
Zochin [122.201.31.26] 2025/3/25
Хүсээд байх юм байхгүй журамлаач наадахаа. Харанхуй бүрэнхийд тээгэлдэж уначих гээд үнэхээр гайтай юм. Зайлуулдаг газар бна уу. Ажлаа хий!
11 | 0 Хариулах
Зочин [122.201.31.126] 2025/3/25
Zugeer naad tsakhilgaan scooter gej zavaan yumaa khoriglomoor bna!!! Alkhaj ch bolokhgui tuvugtui yum!!!
11 | 0 Хариулах
Зочин [103.57.95.144] 2025/3/25
Хориглох биш зориулалтын замыг гаргаж өгөх хэрэгтэй
0 | 3 Хариулах
Зочин [66.181.180.242] 2025/3/25
haana tiim zam gargah zai baigaa yum
4 | 0 Хариулах
Зочин [202.131.242.42] 2025/3/25
Явган хүний ч зам алга. Ядаж явган хүмүүсээ тайван алхуулчихаад дараа нь скүүтэрээ яръя.
4 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/3/25
хаана ч хамаагүй хаяад явж байхад даа. бүүр хоригло. нэгэн балдууш гишүүний шуналаар хийсэн эд дээ.
9 | 0 Хариулах
Ха ха ха [103.145.234.83] 2025/3/25
Магнай трейдийн захирлын хүүгийн бизнес гэнэ лээ. Сайн торгоод, журамлаад өгвөл хэн хэндээ хэрэгтэй л бодов уу.дэлхийн том хотуудад хориглосон. Мод монголоор дуусна гэж...
3 | 0 Хариулах
Зочин [202.131.242.42] 2025/3/25
Монголд л ингэж заваарч байгаа. Бусад соёлтой улсуудад бол заавал скүүтэрийн нэг зогсоолоос нөгөө зогсоолын зураастай хэсэгт оруулж тавихыг шаарддаг. Зогсоолгүй газар орхиод явсан бол данснаас нь нэмэлт мөнгө авдаг. Яахав, цэнэг нь дуусаад зогссон бол скүүтэр компаний хариуцлага. Мөнгө нь дуусаад зогссон бол заавал мөнгө нэмж хийж байж зогсоол ордог. Монголчууд болохоор замын голд, гүүрэн дээр, явган хүний замын голд, байрны гараашд, заримдаа байрны орцон дотор гээд хаа дуртай газраа хаяад явна. Ёстоо эргүү.
12 | 0 Хариулах
Зочин [203.23.49.158] 2025/3/25
Магнай трэйд зүгээр бензинээ зараад байж байж болдоггүй юм байх даа.
6 | 0 Хариулах
зочин [54.37.7.235] 2025/3/25
энэ скүтер дугуйг болимоор байгаа юм . хүмүүс цэнэг нь хаана дууссан газар нь яг тэр чигээр нв хаячихдаг . ядаж замаас гаргаж болноо оо явган зорчигчид маш их төвөг болож байгаа шүү
14 | 0 Хариулах
Зочин [66.181.186.21] 2025/3/25
Машинд ч ядаргаа болж байгаа. Эргүү юмнууд гүүр мүүр, орцны хаалга таглаад тавьчина. Ямар сэтгэхүй гэхээрээ тийм байдаг байнаа?????
8 | 0 Хариулах