Мэдээлэл түгээсэн огноо: 2025 оны 3-р сарын 18
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2025 оны 4-р сарын 02
Байршил: Улаанбаатар хот
Европын Холбооны санхүүжилтээр Пипл ин Нийд (ПИН) ОУТББ Фаро Фаундэйшн ТББ-тай хамтран “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь (DICE - Digital Inclusion through CSO Empowerment)” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн ерөнхий зорилго нь Монгол Улс дахь цахим шилжилтийг бүх талын оролцоотойгоор хөгжүүлж, ардчилсан орон зайг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах чадвартай, хараат бус, үр нөлөө бүхий ИНБ-уудыг бий болгоход оршино. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын “Цахим үндэстэн” стратегийн хүрээнд ИНБ-уудыг дижитал технологийн тусламжтайгаар нийгмийг хүчирхэгжүүлэх үндсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.
Чадавх бэхжүүлэх хөтөлбөрийг дараах үндсэн зорилгуудын хүрээнд хэрэгжүүлнэ:
Эхний зорилгын хүрээнд чадавх бэхжүүлэх хөтөлбөрт шалгарсан ИНБ-ууд доорх сэдвүүдийг хамарсан чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд хамрагдана:
Хоёр дахь зорилгын хүрээнд, ИНБ болон албан ба албан бус ИНБ-ын холбоод, ИНБ-ын сүлжээнээс санаачилсан цахим шилжилтийн нөлөөллийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн тэтгэлэгт төслийн уралдааныг зарлаж шалгарсан төслийн санхүүжүүлнэ.
Сонирхсон байгууллагууд хөтөлбөрт хамрагдах хүсэлт бүхий өргөдлөө дараах холбоосоор ирүүлнэ үү: forms.office.com/e/EkCGYMcWLU
Хөтөлбөрт хамрагдах өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2025 оны 4-р сарын 02-ны өдрийн 23 цаг 45 минут. Бүрэн бус эсвэл хүсэлт хүлээн авах хугацаанаас хоцорсон өргөдлийг хүлээн авахгүй.
Бүх өргөдөл гаргагчийг доорх хүснэгтэд үзүүлсэн матрицын дагуу үнэлж сонгон шалгаруулна.
ШАЛГУУР |
ТАЙЛБАР |
ОНОО |
---|---|---|
Туршлага / Сонирхол |
- Өргөдөл гаргагч нь цахим бодлогын яриа хэлэлцээний чиглэлээр төсөл, санаачилга гаргаж байна/байсан, эсвэл цахим шилжилтийн талаар суралцах сонирхол, хүсэл эрмэлзэлтэй эсэх - Өргөдөл гаргагч нь иргэний нийгмийн салбарт төсөл, хөтөлбөр, санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж/оролцож байсан туршлагатай эсэх |
40 оноо |
Чадавхжуулалт |
- Өргөдөл гаргагч нь цахим шилжилтийн чиглэлээр өөрсдийгөө чадавхжуулах сонирхолтой эсэх - Өргөдөл гаргагч нь чадавхжуулах үйл ажиллагаанд хамрагдах хангалттай тооны ажилтан/гишүүнтэй (үндсэн ажилтан/гэрээт/сайн дурын ажилтан) эсэх - Өргөдөл гаргагч нь чадавхжуулах бүх үйл ажиллагаанд оролцох боломжтой эсэх - Чадавхжуулах үйл ажиллагаанд тогтмол хамрагдах хоёроос доошгүй хүнийг өргөдөл гаргагч байгууллагаасаа санал болгосон эсэх |
40 оноо |
Иргэд, олон нийтийн оролцоо |
- Өргөдөл гаргагч аливаа бүлгийн иргэд, олон нийттэй харилцах, хамтран ажиллах туршлагатай эсэх - Өргөдөл гаргагч нөлөөллийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан туршлагатай эсэх. - Ямар нэгэн үр дүн гарсан эсвэл кампанит ажлыг амжилттай удирдан зохион байгуулж байсан эсэх |
20 оноо |
НИЙТ |
100 оноо |
ҮЙЛ АЖИЛЛАГАА |
ӨДӨР |
ХЭЛБЭР |
---|---|---|
1. Хөтөлбөрийг зарлах |
2025 оны 3-р сарын 18 |
Цахим |
2. Өргөдөл хүлээн авч дуусах |
2025 оны 4-р сарын 2-ны өдрийн оройн 23:59 цаг |
Цахим |
3. Сонгон шалгаруулалтын хариуг зарлах |
2025 оны 4-р сарын 18 |
Цахим |
4. Чадавхжуулах хөтөлбөр хэрэгжих хугацаа |
2025 оны 4-р сарын 23-аас 5-р сарын 30 хүртэл |
Танхим |
5. Тэтгэлэгт төслийн уралдааныг зарлах |
2025 оны 5-р сар |
Цахим |
DICE төсөл болон төслийн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаатай холбоотой таны гомдол, санал хүсэлт, зөвлөмжийг бид нээлттэйгээр хүлээж авна. Хэрэв танд ямар нэгэн санал хүсэлт, гомдол байгаа бол cfrm.mongolia@peopleinneed.net хаягаар бидэнтэй холбоо барина уу.