Б.Өсөхбаяр: Согтууруулах ундаагаар үйлчилж буй аж ахуйн нэгж, байгууллагууд ундны ус үнэгүй өгөх хуулийн заалттай

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Согтууруулах ундааны үйлчилгээний сургалтын журмын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүй, Дотоод хэргийн яаманд боллоо. "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн шинэчилсэн найруулга 2023 оноос мөрдөгдөж эхэлсэн.

Энэ хуулийг дагаж гарсан хариуцлагатай үйлчилгээний журмыг шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа аж. Тиймээс согтууруулах ундааны үйлчилгээний сургалтын журмын төслийг олон нийтэд хэлэлцүүлж байгаа нь энэ юм. 

Мөн Хууль зүй, Дотоод хэргийн сайдын ахалсан архидан согтуурахтай тэмцэх сан гэж бий. Тус сангийн удирдах зөвлөлд согтууруулах ундааны төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөллүүд эн тэнцүү багтсан байдаг. Тэд цагдаагийн байгууллагатай хамтарч "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн зүйл заалтыг олон нийтэд таниулах үүднээс "хуулиа мөрдье" гэх аяныг эхлүүлсэн талаар хэлэлцүүлэг зохион байгуулагчид онцлов.

Үргэлжлүүлэн тус хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нэгдсэн арга хэмжээний талаар ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Өсөхбаяр танилцуулж, мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Цагдаагийн байгууллага Архидан согтуурахтай тэмцэх сантай хамтраад "хуулиа мөрдье" гэх аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажил хангасан. 

"Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн шинэчилсэн найруулгад онцлох зүйл заалт бий. Хууль батлагдах үед архи уухыг шахсан хүн торгуулахаар болсон хэмээн олон нийт сайн мэдээлэл авсан.

Өөр нэг чухал зүйл заалт нь согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллага, аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгчдэдээ ундны ус үнэгүй өгөх ёстой. Энэ нь заавал савлагдсан бус бидний өдөр тутамд хэрэглэдэг цэвэршүүлсэн усыг хэлж байгаа юм. 

Мөн 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдаалахгүй байхын тулд аж ахуйн нэгжүүд иргэний бичиг баримтыг шалгах эрхтэй. Тухайн иргэн бичиг баримтаа шалгуулахаас зайлсхийсэн бол үйлчлэхгүй байж болно. Өмнөх хуульд бичиг баримт шалгана гэж заасан боловч үйлчлэхгүй байх эрхтэй гэж тусгайлан бичээгүй байсан. 

Улсын хэмжээнд зургаан гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдэж байна. Өнгөрсөн онд 28,155 этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад журамлагдсан. Тиймээс дүүрэг, орон нутгийн төлөөллүүд "хуулиа мөрдье" аянд идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэв. 

зураг
 
зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [66.181.188.57] 2025/3/23
Tiim zaalt gej yu bdag um us unegui ugnu gen uu
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.85] Өчигдөр 11 цаг 36 минут
Архи үйлдвэрлэгчид " АРХИ"-ын градусаа тодорхой хугацаанд багасгаад явах үүрэгтэй ХЭРЭГЖИХГҮЙ бна шүү. З0 градусаас дотогш байлгах хэрэгтэй..
0 | 0 Хариулах
Зочин архичин [139.5.219.83] Өчигдөр 8 цаг 59 минут
Одоо АПУ мэт компаниудыг архи үйлдвэрлэж олсон орлогынхоо тодорхой хувийг нийгэмд ашиг тустай үйлсэд зориулах ёстой гэсэн хуулийг гардуулах хэрэгтэй байна. Ямар ч хэрэггүй хуулийг үйлдвэрлэдэг УИХ-н унтаа шуналт гишүүд үүнд анхаарна ууууууу
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.66] Өчигдөр 7 цаг 45 минут
Хойд хөрш архи уух өндөр соёлтой улс.Сайн ажиглавал архи үйлдвэрлэж, борлуулж байгаа газрууд үүрэгтэй юм байна лээ. Архийг өлөн, хоосон үед уухад заавал закуска (сало,жижиг савалгаатай хиам,огурци, сырь, чипси, хлебцы,) зэргийг санал болгодог.Худалдан авагч архинаас өөр юм авах санхүүгийн чадамжгүй бол дэлгүүрийн худалдагч дээрхи зүйлийн аль нэгийг үнэгүй дагуулж өгдөг. Хяналт шалгалт ирэх бүрдээ хамгийн эхэнд архи дагалддаг закускны асуудал номер 1 шалгадаг гэнэ.
0 | 0 Хариулах
💩 [66.181.183.16] 2025/3/21
undaa
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.4] 2025/3/21
Шээхэд нь цахилгааныг тайлж өгөөд сэгсэр гэж даварч мэднэ шүү, наад архичид чинь
1 | 1 Хариулах
Chinggis [66.181.180.194] 2025/3/21
Za orj unegui usaa uuj undaastsgaa
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.53] 2025/3/21
хар ус харамладаг бол дахиж битгий зүглэ
0 | 0 Хариулах
Алзахгүй.В [202.126.90.30] 2025/3/21
Японд улаанаар тэмдэглэсэн, бүх нийтээр амардаг 20 шахам өдөр байна. Харин ямар нэгэн баяр ёслол зохион байгуулалттай тэмдэглээд байгаа нь ер ажиглагдахгүй юм. Ихэвчлэн 5 дугаар сард ажлын 5 өдрийн буюу урт амралтын өдрүүд гаргадаг. Бямба, ням ороод 7 хоног гэсэн үг. Бүх нийтээрээ шахам хөдөлгөөнд ордог. Хөдөө явцгаана. Тээврийн бүх хэрэгслэл бүрэн хүчин чадлаар ажиллана. Бэлэг дурсгал авна. Маш том мөнгөний эргэлт. Аялал жуулчлал, буудал, ресторан, хоолны газрууд бүгд битүү ажиллана. Манайх л улаан өдөр бүрээ ууж идэх уралдааны өдрүүд болгочихсон юм.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.30] 2025/3/21
Дэлхий дээрх топ 10 донтуулагч: 1. #никотин 2. #алкохол 3. #хартамхи 4. #кафейн 5. #мөрийтэйтоглоом 6. #интернэт 7. #хоол 8. #дэлгүүр 9. #ажил 10. #видеотоглоом Танд аль аль нь байгаа бэ?
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.18] 2025/3/21
eeeeeeeee..3-aas busad ni bygd bna..
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.115] 2025/3/21
Өнөөдөр секс ордоггүй юмуу
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.115] 2025/3/21
Архи уухдаа устай хамт ууж байвал биед үзүүлэх хор нь саардаг юм бна шүү. Одоо дэлгүүрүүдээс архи авахдаа заавал ус шаардаж байя.
2 | 0 Хариулах
Зочин [103.145.234.48] 2025/3/21
Огт өгдөггүй. Гуйгаад ч өгдөггүй шүү.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.91] 2025/3/21
Комунист нийгэм хүнийг ажилгүй болгож, цөлж, ухаалаг удирдагчийн ачаар улс орон дажгүй явж байгаа, зөвхөн сайн мэдээ тараах гэсэн шинж чанартай
0 | 1 Хариулах
Ууж байнаа [103.168.34.93] 2025/3/21
За нөхөдөө энэ хүн зөв юм хэлж байна. Архитай хамт усаа сайн ууж байгаарай, уудаг хүн ч бас эрхтэй ус үнэгүй их хэмжээгээр өгчиж бай кк
6 | 0 Хариулах
Зочин [59.153.112.91] 2025/3/21
Социализм, комунизм, фашизм 20 - р зууны өвчин байсан.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.113.216] 2025/3/21
Meds
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.32] 2025/3/21
30-аас доош насныханд архи зарахгүй хууль гарга тэгээд ямар их үр дүн гарахыг хар даа
2 | 5 Хариулах
Зочин [45.117.35.18] 2025/3/21
tanai arhichin ueiinhan l uugaad bga haragdaad bn da ter nasnii bulgees harval
1 | 0 Хариулах