Мөнгөний нийлүүлэлт 2025 оны эхний хоёр сард 41.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.2 хувь буюу 4.2 их наяд төгрөгөөр өслөө.
Тус өсөлтөд төгрөгийн хадгаламж 4.6 их наяд төгрөгөөр буюу 26 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил танилцуулав.
Мөн тэрбээр "Төгрөгийн хадгаламжийн
Харин нийт зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны хоёрдугаар сарын эцэст 38.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.6 их наяд буюу 37.8 хувиар, өмнөх сараасаа 1.3 их наяд төгрөг буюу 3.4 хувиар тус тус өссөн.
Өмнөх оны мөн үеэс 37.8 хувиар өсөхөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 7.1 их наяд төгрөг буюу 43.2 хувь, аж ахуйн нэгж байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл 2.8 их наяд буюу 24.8 хувиар өссөн нөлөөлсөн" гэлээ.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 91 хувь нь хэвийн, 3.8 хувь нь анхаарал хандуулах, 5.2 хувийг чанаргүй зээл эзэлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!