Уншиж байна ...

ХасБанк ХК-ийн 2024 оны аудитлагдсан санхүүгийн тайлан

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 50 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, ХасБанкны 2024 оны санхүү, үйл ажиллагааны тайлан болон “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК-аар аудитлагдсан санхүүгийн тайланг тус тус хэлэлцэн баталлаа. 

Аудитлагдсан тайлангаар ХасБанк ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх нийт хөрөнгө 6,321.8 тэрбум төгрөг, нийт өр төлбөр 5,590.2 тэрбум төгрөг, эздийн өмч (хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө) 731.6 тэрбум төгрөгтэй гарч баталгаажсан бөгөөд тайлант хугацаанд 171.7 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан байна.

Аудитлагдсан тайланд толилуулснаар ХасБанк ХК 2024 онд 716.2 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олж, 396.3 тэрбум төгрөгийг харилцагчдадаа хүүгийн зардалд, 154.8 тэрбум төгрөгийг үйл ажиллагааны зардалд, 58.8 тэрбум төгрөгийг ААНОАТатварын зардалд зарцуулжээ.

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2023 оны 6 дугаар сард олон нийтэд нээлттэйгээр хувьцаагаа санал болгосноос хойш Банк өдгөө 11 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тайлант хугацаанд ХасБанк хувьцаа эзэмшигчдэдээ 61.0 тэрбум төгрөгийн (2023 оны цэвэр ашгаас 42.1 тэрбум төгрөг, 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 18.9 тэрбум төгрөг) ногдол ашиг тус тус тараасан байна.

2024 оны жилийн эцсийн цэвэр ашгийн тухайд, нэгж хувьцаанд 27 төгрөг буюу нийт 28.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах саналыг Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэхээр ХасБанк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэсэн байна. ХасБанк ХК-ийн дүрмийн дагуу Монголбанкнаас зөвшөөрөл олгож, Хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулсны дараа, тус ногдол ашиг тараагдах юм.

зураг
 
зураг
 
зураг
 

 

ХасБанк ХК-ийн аудитлагдсан дэлгэрэнгүй тайлантай ЭНД ДАРЖ танилцана уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.