ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/09-НД НИЙТЛЭГДСЭН
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш нутгийн баруун хагаст цасан шуурга шуурна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Говь, тал хээрийн нутгаар өнөөдөр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
Түүнчлэн
- Маргааш буюу гуравдугаар сарын 10-нд нутгийн баруун хагаст
- Нөгөөдөр буюу гуравдугаар 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах тул зам, даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх эрсдэлтэй.
Иймд жолооч та бүхэн зам, даваа, гүвээнд үүссэн халтиргаа, гулгаанаас сэргийлж, хурдаа тохируулан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн Цагдаагийн Албанаас санууллаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

