Уншиж байна ...

Барилгын кран орон сууцны дээвэр дээрх хаягийг мөргөж, айлын цонх хагалжээ

П.Сайнжаргал, IKON.MN
8 цаг 49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Барилгын краны аюулгүй байдал алдагдаж, 500 гаруй оршин суугчтай байрны дээвэр дээрх хаягийг мөргөсөн осол өнгөрсөн шөнө гарчээ. 

Хөдөлмөрийн Аюулгүй Байдал (ХАБ) алдагдсан циркийн хажууд байрлах тус барилгын талбайд онцгой байдлын алба хаагчид ажиллаж, краныг бэхэлж аюулгүй болгосон байна. 

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үүссэн дээрх нөхцөл байдлын талаар Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Өрх, байгууламж хариуцсан хяналтын байцаагч "Кран барилгын орой мөргөсөн асуудал үүссэн. 

Нийслэлийн шуурхай удирдлагын төвөөс өгсөн мэдээллийн дагуу ирж шалгахад кран нь салхинд сул эргэж, барилгын орой дээрх хаягийг мөргөсөн байна.

Краны тросс хаягтайгаа орооцолдсон байсныг Онцгой байдлын алба хаагчид бэхэлж аюулгүй болгосон" гэв. 

Мөн "Барилгын талбайд үйл ажиллагаа явуулаагүй байсан. Хүчтэй салхины улмаас краны бэхэлгээ тасарсан гэнэтийн үйл явдал" гэж ерөнхий гүйцэтгэгчийн талбайн аюулгүй байдлыг хариуцсан ХАБ-ын ажилтан тайлбарлав. 

Оршин суугчдын зүгээс суурьшлын бүсээс дөрвөн метр хүрэхгүй зайд энэ барилга баригдаж байгааг шүүмжилж байв.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг