ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Эмнэлгийн зөвшөөрлийг шинээр олгоход авлига авдаг ялзарсан хэдэн түшмэл НЭМГ-т байна гэсэн гомдол ирсэн

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Эрүүл мэндийн Газарт авлига, хүнд суртал байгаа талаар иргэд, ААН-үүдээс гомдол ихээр ирж байгааг хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.

Тэрбээр "Нийслэлийн Эрүүл мэндийн Газартай холбоотой олон тооны гомдол ирж байна. Эмнэлгийн зөвшөөрөл сунгах болон олгоход мөнгө авдаг бүтэн армитай болчихсон юм байна. Тус газарт санхүүгийн шалгалт оруулна. Өргөдөл гомдлуудыг би өөрөө хүлээж авч хуулийн байгууллагаар шалгуулах болно.

Нийслэлийн Эрүүл мэндийн Газар дунд шатанд байгаа авлигын сонгодог жишээ гэдгийг олон иргэнээс ирсэн гомдол харуулж байна.

Эмнэлгүүдэд хуваарилагдаж байгаа тоног төхөөрөмжийг НЭМГ өөрөө худалдан авалтыг хийдэг, чанаргүй зүйл шахдаг, хүнд суртал гаргаж тусгай зөвшөөрлүүдийг шинээр олгоход авлига авдаг ялзарсан хэдэн түшмэд тус газарт байна гэсэн гомдол ирж байна.

Тус газарт өргөн бүрэлдэхүүнтэй дотоод аудитын шалгалт хийж, холбогдох албан тушаалтнуудыг түдгэлзүүлж хуулийн байгууллагад шилжүүлнэ.

НЭМГ-ын зарим нэр бүхий хүнийг өөрөө өргөдлөө өгөөсэй гэж бодож байна. Өргөдлөө өгөхгүй бол удаан хугацаанд шалгагдаж, гэм буруугийн олон асуудал хуулийн байгууллагад яригдах байх. Тэдний оронд шижигнэсэн залууст зориулсан нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, цэгцэлнэ" гэв.

Өнгөрсөн сард НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганыг чөлөөлж, Х.Бат-Ирээдүйг томилжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.217.137] 2025/3/8
Үнэн гэсээн Зарим эмнэлэг сувиллын газрууд цөхрөөд буцаад даатгалгүй эмчилдэг болж бгаа гэсэн Авилгачид дөрамталдаг , баахан хүн үнэгүй эмчлүүлу амраах мэтээр туйлдуулдаг бас бичиг баримт гэж бөөн ядаргаа гэсэн ... Нямбаатар зөв л хэлж ....
0 | 0 Хариулах
Эмч [66.181.187.170] 2025/3/8
Бат-Ирээдүй нь өөртэй нь хамаатан садан, нутаг ус ч бил үү холбоотой гэдэг. Жинхэнэ долоогч, чадваргүй хүн эмнэлэг эмнэлэг хэсээд, дарга хийнэ. Бат-Ирээдүйн хийсэн ажил нь энэ шүү гэх юу ч байхгүй хүн. Эхлээд түүнийгээ шударгаар шалгачих.
0 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/3/7
ЭМЯ гүнбалай ламбаа нарын үеэс сөнөсөн. Боловсролын яам гантөмөрийн үеээс сөнөсөн. соёлын яам иэр нэг соёл нэртэй авгайн үеэс сөнсөн. бхя хотын хөгжил бадамужунайн үеэс сөнсөн гээд бүх юм тодорхой эзэнтэй байгааг булт олноороо мэднэ дээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.131.243.85] 2025/3/7
Чамин үг чихэнд нааж байгаад өөрсдийн хүмүүсээ тавихнэдээ манай нянбактери
1 | 1 Хариулах
zochin [202.179.26.79] 2025/3/7
Аймаар шалгалт оруулаад дарамтлаад мөнгө авдаг газар гэж аль дээр үес яригддаг газар даа
2 | 0 Хариулах
Зочин [202.21.107.3] 2025/3/7
Бу**аа авгай баларчэээээ
0 | 0 Хариулах
Зочин [57.129.56.14] 2025/3/7
Машины татвар нэмсэнээ тэрийгээ булзааруулахын тулд ядарсан эрүүл мэндийн байгууллагаруу дайрч гэнээ. Нямбаатарын жолооч нь баахан долларын авилгал авсан гэсэн. Гол гол местүүдийг нь ав гэнэ. Гол гол авилгал авдаг местүүдэд нь өөрийн хамаатны төлөгнүүдээ тавих нь дээ.
1 | 1 Хариулах
Зочин [202.131.226.86] 2025/3/7
МАНайханы ажлаас халдаг шалгарсан арга. Ямарч өөгүй ажиллаан ч өө олж наадаг дарамталдаг шалгарсан арга нь даа
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.207] 2025/3/7
Өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гараад л хариуцлагаас зугтах хэрэг үү? Өргөдлөө өгсөн бай үгүй өай шалгаа гэм бурууг нь тогтоох ёстой баймаар л юм
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.133] 2025/3/7
Дараа нь дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдэд гэнэтийн шалгалт оруулах хэрэгтэй БГД ээс эхлээрэй
3 | 0 Хариулах
Зочин [139.5.219.133] 2025/3/7
Хэлж сануулж мэдэгдэж байгаад шалгахаар хамаг баримтаа устгаад хаячих юм бишүү хуульч хүншдээ хотын дарга маань зугтаарай гэж хэлмээр араас нь сажилдагаа болио
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.204] 2025/3/7
дамжаа төгсөөд хуульч болно гэж юу байдгийн.
0 | 0 Хариулах
Эмч [202.9.47.34] 2025/3/7
Угаасаа дампуурцан газаршдээ. Юу хийдэг нь ойлгомжгүй баахан худ дарга нар. Бүгдийг нь халвал таарна
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.176] 2025/3/7
АПТЕКИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД ХЭД Ч ГЭСЭН БИЛЭЭ, БҮГД ҮНЭТЭЙ БАЙДАГ ЮМ БИШ ҮҮ
1 | 0 Хариулах
Зочин [103.145.234.48] 2025/3/8
Улаанбаатарт юу байна аптек л байна. Бүүр байр болгон нэг аптектэй. Энэ баялаг бүтээдэггүй, бусдын хөдөлмөрлөсөн мөнгийг паразитлаж орлого олдог аптек нэртэй нийгэмд ямарч хэрэггүй хувалзнуудыг НЭМГ бий болгожээ. Ид хийж бүтээх насны залуучууд хэдэн эм зараад зогсож байдаг нь утгагүй. НЭМГ энэ аптек нэртэй хувалзнуудынхаа зөвшөөрлийг цуцлаарай. Аль ч улсад ийм олон аптекууд, наад захын шаардлага хангахгүй хувийн эмнэлгүүд байдаггүй.
1 | 0 Хариулах
Уншигч [202.55.191.130] 2025/3/7
Эрүүл мэндийн гэсэн нэртэй газар болгон ах дүү, хамаатан садны сүлжээ бдаг гэсэн шүү.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.114.113] 2025/3/7
Болсон болоогүй газруудаа татан буулгаач угаасаа авилга авах зориулалттай газар байгуулчихаад авилга аваад байна гэх нь утгагүй
1 | 0 Хариулах
temuujin [103.57.93.143] 2025/3/7
Идээчин уугаачингууд ээлжилж хоолох гээд өөрсдөөс нь онцын ялгаагүй нэгнийгээ ажлаас нь халж, уурхайг нь булааж гоё юм болж байна аа.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.40] 2025/3/7
Emd.in darga bolsn ems asan Enhboldig yagaad devshuulev ene hun darga bish atgazraar shalgagdaj shiitgel huleeh yostoibhun shuu. Eejteigee niilj emd aas uchnuun hulgailsan novsh do
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.177] 2025/3/7
Haa saigui bgaa da avilgachid
0 | 0 Хариулах
Эмч [66.181.189.160] 2025/3/7
Дунд шатны өөрийгөө дарга гээд бодсон мулгуу юмнууд зөндөө төрийн ажлын жинхэнэ чөдөр тушаа бологч нардаа ёстой бүдүүлэг өөрийгөө том дарга гээд бодсон том дарга нарын нэр бариад л явж өгнөшдөө
2 | 0 Хариулах
Үнэн [103.212.162.85] 2025/3/7
Тэгээд ч засрахгүй ээ Чингэлтэй даргаар гээд нэг балай хүүхэн ирсэн ЭМДЕГ-н худалдан авалтын дарга гээд Бямбасүрэнтэйгээ нийлж луйвар хийсэн хүүхэн
2 | 0 Хариулах
Зочин [202.9.41.121] 2025/3/7
Ер нь тусгай зөвшөөрөл гээл нэг цаасаар чөлөөт зах зээлийг боодог, хүмүүсийг хохироодог авилга өөгшүүлдэг юмаа болиод зүгээр зөвлөн туслах хэрэгтэй
4 | 1 Хариулах
Зочин [202.9.41.121] 2025/3/7
Тусгай зөвшөөрөл дээр нэг авгай, нэг хүүхэн бий. Эвгүй гарууд даа. Өөрсдөө мэдэж байгаа байлгүй дээ.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.151] 2025/3/7
Өргөдлөө өгөөсэй, өгөхгүй бол шалгуулна гэдэг нь өөрөө гэм буруутайг нь мэдэж байж албаар шантааж хийж байна гэсэн үг биш үү?
1 | 0 Хариулах