Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс улаанбурхан өвчний дахин нэг тохиолдол батлагдсаныг мэдэгдлээ.
Ингэснээр улаанбурхан өвчний найм дахь тохиолдол батлагдаж байна.
Батлагдсан тохиолдлууд 2025 оны хоёрдугаар сарын 5-17-ны Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт, 2025 оны гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг ТОВЛОЛТ ВАКЦИНД ХАМРАГДАХ НАС БОЛООГҮЙ ХҮҮХЭД ӨВДСӨН байна.
Иймд 2025 оны хоёрдугаар сард Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг, гуравдугаар сард ЭХЭМҮТ-өөр үйлчлүүлж байсан товлолын вакцины бүрэн тундаа хамрагдаагүй, эсвэл вакцины нас /9 сар/ болоогүй хүүхдүүд ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд ЯАРАЛТАЙ хамрагдана уу!
Тодруулах зүйлсээ 89016199, 75 103 100 тоот утсанд хандаж авна уу хэмээн ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!