ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/04-НД НИЙТЛЭГДСЭН
Нийтийн тээврийн автобусны М:1A “5 шар-Мөнгөн завъяа”, М:1Б “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон” шинэ чиглэл нэмэгджээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэл хотын нийтийн тээврийн автобусны хоёр шинэ чиглэлийг энэ сарын 1-нээс нэмж, нээжээ.
Тодруулбал М:1A “5 шар-Мөнгөн завъяа”, М:1Б “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон” чиглэлийг нээснээр автобус удаан хүлээхгүй, богино эргэлттэй болсон байна.
Харин үндсэн чиглэл болох М:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобуснууд иргэдэд хэвээр үйлчлэх аж.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж НТБГ-аас санууллаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
