"Баталгаагүй 972 шил согтууруулах ундааг Улсын комисст өгч, устгуулах болон шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна"
Баяр амралтын өдрүүдэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-УСА-ны Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр дараах мэдээллийг хүргэсэн юм.
Тэрбээр "Сүүлийн хоногуудад хулгайн гэмт хэрэг нэлээд бүртгэгдлээ.
Өнгөрсөн жил баярын тав хоногийн хугацаанд хулгайн 36 гэмт хэрэг бүртгэгдэж байсан.
Иймд иргэд хөдөө орон нутаг руу зорчиж, гэр орноо тодорхой хугацаанд эзэнгүй орхиж байгаа бол
- Хөрш айлдаа захих
- Хамаатан садан ойр дотны хүмүүсээ эргэж тойруулж байх
- Монгол гэр болон үүдний амбаар орон сууцныхаа ил цоожноос аль болох татгалзах, нуух зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг зөвлөе.
Түүнчлэн байр орон сууцныхаа орчныг камержуулах, СӨХ-ны холбоог сайжруулах нь чухал" гэлээ.
"Залилах гэмт хэргийн 90 орчим хувийг цахимаар залилах гэмт хэрэг эзэлж байна"
Мөн "Сүүлийн өдрүүдэд цахим орчинд баталгаагүй согтууруулах ундааг худалдан борлуулах асуудал бүртгэгдэж байна. Цагдаагийн байгууллагаас Татварын Ерөнхий Газартай хамтарсан шалгалт хийж, тодорхой зөрчлийг илрүүлсэн.
Баяр ёслолын үед иргэдийн худалдан авалт нэмэгддэг. Улмаар цахим орчинд залилах гэмт хэрэг нэлээд бүртгэгдэж байна. Улсын хэмжээнд бүртгэгдэж буй гурван хэрэг тутмын нэг нь залилах гэмт хэрэг.
Залилах гэмт хэргийн 90 орчим хувийг цахимаар залилах гэмт хэрэг эзэлж байна. Иймд иргэд бараагаа хүлээж авсныхаа дараа мөнгийг нь шилжүүлэх, баталгаат газраас худалдан авалт хийхийг анхааруулъя" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
