Цагаан сарын баяр амралттай холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
Энэ үеэр Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Гүррагчаа дараах мэдээллийг хүргэсэн юм.
Тэрбээр хэлэхдээ "2025 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр буюу маргаашаас эхлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана.
Монгол Улсын Засгийн газрын 109 дүгээр тогтоолын хүрээнд буюу ирэх долоо хоногийн Пүрэв гарагийн өглөө хүртэл цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллах бэлтгэл ажлыг бүрэн хангасан.
Цагдаагийн байгууллагаас сар шинийн баярыг тохиолдуулсан
Улсын хэмжээнд шинийн 2-ны өглөө нар харах 250 орчим өндөрлөг цэг бий. Эдгээр цэг рүү гарч, нар харах зан үйлийг иргэд үйлдэж хэвшсэн байгаа учраас аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагаас хүн хүчээ хуваарилан, хамгаалалт зохицуулалтын төлөвлөгөөг батлуулан гаргасан" гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!