ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/27-НД НИЙТЛЭГДСЭН
ХААН Банкны харилцагч байгууллагууд etax.mn-д үүссэн төлбөрийг интернэт банкаараа шууд төлөх боломжтой боллоо
Сурталчилгаа
Харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам тутамд шинэ, шилдэг үйлчилгээг санал болгодог ХААН Банк Татварын ерөнхий газар, Санхүү мэдээллийн технологийн төвтэй хамтран www.etax.mn буюу цахим төлбөрийн баримтын системд үүссэн төлбөрийн баримтын нэхэмжлэхийг байгууллагын интернэт банкаараа нэвтрэн шууд төлөх боломжтой цоо шинэ үйлчилгээ нэвтрүүллээ.
Үйлчилгээний давуу тал:
- Байгууллага “Цахим төлбөрийн баримтын систем”-д ирсэн нэхэмжлэхийн дагуу төлбөр төлөх үед дансны жагсаалтад ХААН Банкны дансаа сонгох боломжтой болсон.
- Төлбөр амжилттай төлөгдсөний дараа и-баримт үүсэж, цахим төлбөрийн системд автоматаар бүртгэгдэнэ.
- Нэхэмжлэхийн төлбөрийг хэд ч хувааж төлөх боломжтой бөгөөд төлөлт бүр дээр тусдаа и-баримт үүснэ.
- Цахим төлбөрийн систем рүү нэвтрэн төлбөрийн баримтын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
Та үйлчилгээний дэлгэрэнгүй зааварчилгаатай ЭНД дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
