ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэхэд бүртгүүлэхгүй, холбогдох нэгжид мэдэгдсэнээр эрх нь нээгддэг болж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Зөвшөөрөл олгох, сунгах, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээний акт, журам гаргахыг хуулиар хориглосон байдаг байна. 

Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам нь зөвшөөрлийн шинжтэй, бүртгэлийн зохицуулалт агуулсан байгаа учраас журмыг хуульд нийцүүлж өөрчлөх, хүчингүй болгох арга хэмжээ авахыг ерөнхий сайдын дэргэдэх Зөвшөөрлийн зөвлөлөөс НЗДТГ-т зөвлөмж ирүүлжээ. Уг асуудлыг өчигдөр/2025.02.26/ болсон НИТХ-ын хурлаар хэлэлцэж, өөрчлөлт орууллаа.

Энэ тухай "2022 онд НИТХ-аас нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх журмыг баталж, гурав дахь жилдээ мөрдөгдөж байгаа юм. Журамд худалдаа үйлчилгээг найман төрлөөр ангилж, 91 бүртгэл явуулахаар заасан.

Тодруулбал худалдааны чиглэлээр 19, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 17, ахуйн үйлчилгээний 21, зочлох үйлчилгээний 6, чийрэгжүүлэх, бялдаржуулах 11, авто үйлчилгээний 10, тоглоомын үйлчилгээний гурав, соёл урлагийн чиглэлээр дөрөв зэрэг 91 төрлийн бүртгэл явуулдаг нь зөвшөөрлийн шинжтэй болсон байна.

Эдгээр бүртгэлийг хийхийн тулд иргэн, ААН-үүдэд худалдаа үйлчилгээ эрхлэх барилга байгууламжтай байх, цэг, салбарын гадна, дотор талыг стандартын дагуу тохижуулж эрүүл, аюулгүй байдлыг хангасан байх, галын аюулгүй байдлын дүгнэлт, хаяг нь стандартад нийцсэн байх, кассын болон Ибаримт хэвлэх пос машинтай байх, худалдаа, үйлчилгээний ангиллыг стандартын нэршлээр байршуулах, зах, худалдааны төв, их дэлгүүр, хайпермаркет, супермаркет, жуулчны бааз, амралтын газар, зочид буудал, үзвэр үйлчилгээний газар нь тусгай хэрэгцээт иргэнд зориулсан ариун цэврийн байгууламжтай байх, шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээг бий болгосон байх, иргэдэд зориулсан ариун цэврийн өрөөтэй байх, гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг бол халаалтаа цахилгаан болон бусад агаарын бохирдол үүсгэхгүй шийдлийг ашиглах, худалдаа үйлчилгээ эрхлэгч нь мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэртэй байх зэрэг шаардлагыг тавьдаг. Энэ нь зарим үйл ажиллагаанд хамааралгүй байна. Жишээ нь цаг засвар, химийн цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад эдгээр бүх шаардлагыг тавьдаг. Тиймээс энэ журмыг шинэчилж, 91 бүртгэлийг найм болгож, цөөрүүлж байна.

Шинэ журмаар иргэн, ААН үйл ажиллагаа явуулах асуудлаар бүртгүүлэх биш дүүргийн болон журамд заасан байгууллагын холбогдох нэгжид мэдэгдсэнээр эрх нь нээгддэг байх, нэгж нь ирүүлсэн материалыг хянаж, цахим системээр бүртгэснийг мэдэгдэх, материал дутуу байвал нөхөж авдаг болно. Бүртгэл хийнэ гэж дүүргийн засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөр хэлэлцдэг байсныг болиулж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх тохиолдолд дөрвөн материалыг бүрдүүлж, цахим системээр илгээсэн тохиолдолд бүртгэдэг байх зохицуулалтыг тусгаж байгаа юм. Жишээ нь тухайн ажлын байрыг түрээсэлж үйл ажиллагаа явуулж байгаа бол галын аюулгүй байдлын дүгнэлтийг түрээслэгчид гаргуулах шаардлагагүй. Тухайн байрыг эзэмшигч галын аюулгүй байдлын дүгнэлттэй байхад түрээслэгч нар хуулбарлаж цахим системд илгээснээр үйл ажиллагаа нь эхэлдэг байх юм. Ингэснээр иргэн, ААН-үүд ажил хөдөлмөр, бизнесийн болон бусад худалдаа үйлчилгээний үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхээр өөрчлөлт оруулж байна.

Харин хяналт шалгалт явуулдаг байгууллагууд өөрсдийн чиг хүрээнд стандарт шаардлага, норм дүрмийг сахиулах ажлаа хийнэ" гэж НЗДТГ-ын дарга Д.Амгалан танилцуулсан юм.

НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх журамд оруулах өөрчлөлт оруулах тогтоолыг баталж, шинэ журмыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэх, эмхэтгэлд нийтэлсний дараа хэрэгжүүлж, ажиллахыг хотын дарга Х.Нямбаатарт даалгав.
зураг
 
зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.26] 2025/2/28
Нийслэл дүүрэг худалдаа үйлчилгээгд дарамттай байсан . Харин өрхийн үйддвэрлэвийн зээл олгодог бллоосой эх лронч дарга гараа
0 | 0 Хариулах
Иргэн [139.5.219.120] 2025/2/27
Орон сууцны хороолол дунд болон нэг давхарын орон сууцанд энэ 8 нэрийн дэлгүүр эмийэ сан үсчин зэрэг ажиллуулахаа болиочээ хориглооч тэр үйлчилгээний барилгадаа л ажиллана биз дээ дандаа барилгын хийц эвдэж шат хаалга гаргана угаасаа зах зээл нь ханацан хүн орохгүй баахан өнгө үзэмжгүй дэлгүүр үсчиэ гоо сайхан ямар 1990 он биш дээ зөвшөөрөл байхгүй болсон одоо гэрийн үүдэнд ТҮЦ орон сууцны хороолол дотор юу дуртайгаа хийх юм байна л даа тэгвэл стандартаа мөрдөхийг төрийн байгууллагууд өөрсдөө шаардаж хяналтаа тавьлдаа оршин суугчид руу чихээд ажлаа хийдэггүй биз дээ
0 | 0 Хариулах
И [103.212.118.18] 2025/2/27
За хотын гудамж , талбай, байрны орц подвал ТҮЦ, мухлаг, гунзаа... болох юм байна
1 | 0 Хариулах
irgen [66.181.178.251] 2025/2/27
yag hootsoldohoor hurgan darga ch yumuu hyandag garuud n ochnoon yum nehne
0 | 1 Хариулах
Данрав [202.126.91.155] 2025/2/27
Үнэн бол үнэхээр сайхан байна.СҮХБААТАРЫН ОДОН авсан юм шиг баярлаж байна.Цагаан сар нэг хоног байсан ч яахав
0 | 1 Хариулах
Зочин [202.126.91.155] 2025/2/27
Та итгэхгүй даапаалаад байна уу.
0 | 1 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [66.181.161.242] 2025/2/27
Аа хуцаа
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.76] 2025/2/27
Чиглэл зөвөө. Бизнест өстэй юм шиг байгуулагдахаас нь өмнө л дарамт нь бичиг цаасаар эхэлдэг, байгуулсных нь дараа өстэй юм шиг НДШ, татвар, өр төлбөрөөр дарамталдаг байдлаа бүрэн зогсоох цаг болсон.
1 | 0 Хариулах