Уншиж байна ...
Зураг

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах уриалгад Бороогоулд ХХК нэгдэж, аж ахуйн нэгжүүдээс анхдагчдын нэг боллоо

ikon.mn
2025 оны 2 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах уриалгад “Бороогоулд” ХХК сайн дураараа нэгдэн орлоо. 

Монгол Улсын Засгийн Газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-г байгуулж, агаарын бохирдлыг бууруулахад аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллах уриалга гаргасан юм.

Тус уриалгад Бороогоулд ХХК ийнхүү нэгдэж, “Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-нд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Амгалан, Бороогоулд ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнбадам нар гарын үсэг зурлаа.

зураг
 

Улаанбаатар хот нь дэлхийн улс орнуудын дунд хамгийн их агаарын бохирдолтой хотын тоонд ордог бөгөөд Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг. Энэ утгаараа Бороогоулд ХХК-ийн энэхүү хувь нэмэр нийт хүн амын эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн нийгмийн хариуцлагын хүрээнд оруулах томоохон хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

“Бороогоулд” ХХК нь жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн татвар, төлбөр болон хураамжийг улс, орон нутгийн төсөвт  төвлөрүүлдэг бөгөөд үүсэн байгуулагдсан 27 жилийн хугацаандаа 2 их наяд төгрөгийн өгөөжийг Монгол Улсад оруулсан байна.

зураг
 
зураг
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.