ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 15 жилд Орхон, Сэлэнгэ аймагт уул уурхайн салбарын хөдөлмөр эрхлэлт өсөж, боловсруулах болон ХАА-н салбарынх буурчээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 2 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уул уурхай, хүнд аж үйлдвэр Монголын эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр: Төлөв, чиг хандлагыг Монголын уул уурхай үндэсний ассоциаци /МУУҮА/-ийн захиалгаар "Монголиа Талент Нетворк" ХХК хийсэн байна. 

Тус судалгаанаас уул уурхайн салбар хөдөлмөр эрхлэлтэд 2009-2023 оны хугацаанд хэрхэн нөлөөлсөн талаар хэсгийг хүргэе. 

Сүүлийн 15 жилийн хугацаанд нийслэл болон уул уурхай голлосон аймгуудын хөдөлмөр эрхлэлтийн бүтэц ихээхэн өөрчлөгдсөн гэдгийг 

Улаанбаатарт бөөний болон жижиглэн худалдааны салбарын хөдөлмөр эрхлэлт буурч, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөр эрхлэлт өсжээ

Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, Улаанбаатар хотод: 

  • Бөөний болон жижиглэнгийн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбар дахь хөдөлмөр эрхлэлт 2009 онд нийт хөдөлмөр эрхлэлтэд 23 хувийг буюу хамгийн өндөр хувийг эзэлж байжээ. 2023 онд энэ үзүүлэлт 3 пунктээр буурсан байна. 
  • Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөр эрхлэлт 2009 онд 10 хувийг эзэлж байсан бол 2023 онд 13 хувийг эзлэх болж, 15 жилийн хугацаанд 3 пунктээр дээшилжээ.
  • Барилга болон боловсролын салбарын хөдөлмөр эрхлэлтийн эзлэх хувийн жин хэлбэлзэлтэй буюу 2-4 хувиар өссөн/буурсан төлөвтэй байна.
  • Тээвэр агуулахын үйл ажиллагааны салбар дахь хөдөлмөр эрхлэлт 2009 оноос буурсаар 2023 онд нийт ажил эрхлэлтэд 7 хувийг эзлэх болжээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлсэн аймгуудын хувьд: 

Орхон аймаг: 

Уул уурхайн салбарын хөдөлмөр эрхлэлт нь 2009 онд 19 хувийг эзэлж байсан бол 2023 онд 26 хувьд хүрч, нийт хөдөлмөр эрхлэлтийн 1/4-ийг хангах болжээ. Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөр эрхлэлтийн эзлэх хувийн жин 2009 оноос хойш өсөх хандлагатай байсан ч 2023 онд эргээд буурчээ. 

зураг
 
СЭЛЭНГЭ АЙМАГ: 

Уул уурхайн салбарын хөдөлмөр эрхлэлт нь 2009 онд 9 хувийг эзэлж байсан бол 2023 онд 13 хувь хүрч, 15 жилийн хугацаанд 4 нэгж хувиар дээшилсэн. Харин ХАА-н салбарын хөдөлмөр эрхлэлт 2009 онд 56 хувийг эзэлж байснаа 2023 онд 31 хувийг эзлэх болж 25 нэгж хувиар эрс буурчээ. 

зураг
 

 

Уул уурхай эрчимтэй хөгжиж буй Өмнөговь аймаг 

Аймгийн түвшинд, ХАА-н салбарын хөдөлмөр эрхлэлт нь эдийн засгийн үйл ажиллагаанд 1/3-ээс илүү хувийг эзэлсээр ирсэн ч 2023 оны байдлаар энэ үзүүлэлт буурч, 30 хувьд хүрсэн. 

Уул уурхайн салбарын хөдөлмөр эрхлэлт нь 15 жилийн хугацаанд 2.5 дахин өсөж 2023 оны байдлаар эдийн засгийн үйл ажиллагаанд 18 хувийг эзлэх болсон. 

зураг
 
Говийн бүсийн бусад аймаг 
зураг
 

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн эдийн засгийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө ялгаатай. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтэд үйлчилгээний салбарын үзүүлэх нөлөө харьцангуй өндөр байгаа бол орон нутагт боловсруулах салбар болон нийтийн үйлчилгээний салбарын хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэх нөлөө харилцан адилгүй байна.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
bat [66.181.181.232] 2025/2/17
selengiin huder sumiin nutagt yag ulsiin hil deer tomchuuliin nuuts altnii uurhai jillaj baisan odoo ajillaj baigaa bolov uu.
0 | 0 Хариулах
зочин [66.181.188.61] 2025/2/17
Тэрбум мод тарина гэсэн Тэрбум мод огтолж байна Хуулийн дагуу байна уу Ерөнхийлөгч өө Мод зөөж байгаа машин нь Урал, ЗИЛ131 тоолоорой бүгд модтой хангай суманд байна Өдөр бүр байнгын мод огтолж зөөж байна сумуудад мафи болсон анхааралдаа аваарай
0 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/2/17
ХАА тогтюортой байвал ашиг орлого тогтмол байна шүү дээ. УУЛ бол ард нь зовлон болж үлдэнэ. эрэл гол нуур ширгээж хаяад нутаг эзэнгүй болгосон шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.108] 2025/2/17
Ойн модыг хороож дэлхийн эко системийг алдагдуулж, өөрчилж байгаа хүн төрөлхтөн удахгүй мөхөх болно.
3 | 2 Хариулах
Зочин [59.153.87.130] 2025/2/17
эрүүл мэндийн байгууллагаар халамж гэсэн эрүүл мэндийн даатгал нь улсаас төлөгддөг иргэд сүүлийн үед эрс нэмгэдсэн түүнийг шалгамаар байна дээд боловсролтой ажил эрхэлдэг бас эрүүл саруул хүмүүс их байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.181] 2025/2/17
Олсон их мөнгөө зөв зарцуулахгүй дарга нар нь баяжаад байвал уул уурхай битгий хэл харь гарагийн тусламж өгсөн ч уруудан доройтно
0 | 0 Хариулах
зочин [139.5.219.224] 2025/2/17
уул уурхай хөгжөөд л,ухаадл байдаг улс нь уруудад л байдаг.африк энэ замыг туулж байгаа.
0 | 0 Хариулах