ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн орлого ₮203.7 тэрбум болжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн салбарын зарим тоон мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос танилцуулав. 

Тус хорооны Нэгдсэн статистикийн газрын дарга Ц.Тэгшжаргал хэлэхдээ "2025 оны нэгдүгээр сард амьд төрсөн хүүхдийн тоо 4.7 мянга болж, өмнөх оны мөн үеэс 21-ээр нэмэгдсэн. Харин нас баралт 1.5 мянга болж, нэгээр буурсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгсөд энэ оны нэгдүгээр сард 3,000 болж, өмнөх оны мөн үеэс 32-оор буурсан" гэлээ. 

Эрүүл Мэндийн Даатгал нэгдүгээр сард:

  • Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн орлого 203.7 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 97 тэрбум төгрөгөөр өссөн. 
  • Тусламж үйлчилгээний нийт зардал 275.9 тэрбум төгрөг болж, 73.6 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Эрүүл Мэндийн Даатгалд даатгуулагчид нэгдүгээр сарын байдлаар 2.4 сая болсон. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 79.8 мянгаар буурсан бөгөөд шимтгэлийг нь улсын төсвөөс хариуцсан иргэд 94.4 мянгаар буурсан нь голлон нөлөөлснийг мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.185.46] 2025/2/17
Ардын халаасыг доош нь харуулж сэгсрээд хамаг юмны үнэ өсгөөд байхаар сан нь дүүрэхгүй яах юм. Харин улсаасаа хулгай хийгчид инээгээд л хагартлаа баяжаад л...
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.246] 2025/2/17
Хулгайчууд хусаад дуусгах нь тодорхой иргэд ахиад эрүүл мэндийн даатгалаа хэд нугалж төлөх бол үйлчилгээ соёл улаар бх нь тодорхой
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.21] 2025/2/17
За одоо энэ удаад хэн гээч хулгайч нь хулгайлах бол?
2 | 0 Хариулах