Уншиж байна ...
Зураг
Зураг

ААН-үүд агаар орчны бохирдлыг бууруулахад оролцохоор ₮5 тэрбум хүртэлх дүнтэй хамтын гэрээ байгуулав

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулахад аж ахуйн нэгжүүд оролцохоор болж өнөөдөр Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам(БОУАӨЯ) болон Улаанбаатар хотын удирдлагатай хамтын гэрээ байгууллаа.

Арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан болон аж ахуйн нэгжүүдийн удирдлага оролцсон юм. 

Тодруулбал "Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ"-нд 

  1. Моносфарм ХХК
  2. Саусгоби сэндс ХХК
  3. Бороогоулд ХХК
  4. Платинум ланд ХХК
  5. Монполимет ХХК
  6. Грийн химистри ХХК
  7. Секуоиа Трейд ХХК
  8. Эко майн системс ХХК-ийн удирдлага гарын үсэг зурснаар агаар орчны бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулахаа баталгаажуулав.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Талууд гарын үсэг зурж, гэрээ байгуулсны дараа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "Өнөөдөр улс орон, нийслэлийнхээ хувьд чухал ажлыг эхлүүллээ. Гарааг амжилттай эхлүүлж буй аж ахуйн нэгж, анхдагчдадаа баярлалаа.

Та бүгдийн үлгэр дуурайлаар олон компани агаарын бохирдлыг бууруулахад бидэнтэй хамтарна гэдэгт итгэлтэй байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй гэрээний дүнгийн янз бүр бий. 500 саяас таван тэрбум төгрөг хүртэлх дүнтэй гэрээ өнөөдөр байгууллаа. Компанийн хандивлаж буй мөнгийг бид үр дүнтэйгээр, агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна" хэмээв. 

Л.Эрдэнэчимэг: ААН-үүд мөнгө зөв зүйлд зарцуулагдаж буй эсэхийг хянах учраас үр дүнтэй ажил болно гэж итгэж байгаа

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Моносфарм группийн ерөнхий захирал Л.Эрдэнэчимэг "Монос группийн зүгээс хоёр тэрбум төгрөгийн ивээн тэтгэлгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар шийдвэрлэсэн. Аж ахуйн нэгжүүдийг энэ үйл ажиллагаанд маш чухал. Учир нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад олон их наяд төгрөгийн зардал гаргасан байдаг боловч улсын төсөв уйлдаггүй гэдэг шиг юунд зарцуулаад байгаа нь, хэдэн хувиар агаарын бохирдлыг бууруулав гэдэг нь тодорхойгүй байдаг. Гэвч агаарын бохирдлын хордлогод хэн орж байгаа вэ гэхээр иргэд бид, компаниудад ажиллаж буй ажилтнууд, тэдний гэр бүл, үр хүүхэд. 

Ялангуяа эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг манайхны хувьд сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоос шалтгаалсан хүүхдийн уушгины өвчлөл, хавдрын өвчлөл эрс нэмэгдэж байгаад маш их санаа зовж байна. Иймд тодорхой хөрөнгийг зарцуулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн аж ахуйн нэгжүүд энэ үйл ажиллагаанд оролцохдоо өөрсдөө хяналтаа тавина. Мөнгө зөв зүйлд зарцуулагдаж буй эсэхийг хянах учраас үр дүнтэй ажил болно гэж итгэж байгаа" гэлээ.