ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оман улсад айлчилна

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 2 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Бадр Бин Хамад Бин Хамуд Аль-Бусайдигийн урилгаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант Улсад 2025 оны хоёрдугаар сарын 18-20-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. 

Энэхүү айлчлал нь Оманы Гадаад хэргийн сайдын Монгол Улсад өнгөрсөн онд хийсэн айлчлалын хариу айлчлал бөгөөд Гадаад хэргийн сайдын түвшинд тус улсад 30 орчим жилийн дараа хэрэгжиж байгаа гэдгээрээ онцлог юм. 

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын Сайд нарын зөвлөлийн асуудал эрхэлсэн Шадар сайд, Худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтыг дэмжих сайд болон Оманы хөрөнгө оруулалтын газрын удирдлагатай тус тус уулзалт хийхээр төлөвлөж байна.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр сүүлийн жилд эрчимжиж буй хоёр улсын харилцааны эрчийг хадгалах, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоно.

Монгол Улс, Оманы Султант Улстай 1992 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоож байжээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
эба [66.181.168.8] 2025/2/20
Сайдын нэг нүд том нөгөө нүд жижиг байдаг билээ.
0 | 0 Хариулах
МАН бол монголын №1 дайсан [66.181.160.86] 2025/2/17
МАНингуудын онгоцоор зугаалах зардал 120 тэрбумаар батлагдсан, үүн дээр орон нутгийн сан, төрийн өмчит байгууллагын зардлаар гээд бас нэг 100 гаран тэрбумаар МАН хулгайч дарга нар халуун орноор зугаалдаг, гэтэл эдний энэ хийдэл зардал нөгөө эрчим хүчний нэмэгдллээс олох орлогоос давж байгаа шүүдээ.
9 | 0 Хариулах
Зочин [59.153.87.8] 2025/2/17
Оманд ядуу хүн байдаггүй гэсэн. Газрын баялгаа ухаж сайн зарсаны л ач тус шүү
1 | 0 Хариулах
Хотын хүү [202.126.88.153] 2025/2/17
Бандь царайтай балай авгай юм уу эр хүн юм уу
2 | 0 Хариулах
Үргүй зардал [202.126.89.127] 2025/2/17
Хуралд очиж суугаад2 юу гийгүүлж бнаа. Одоо ч хувийн амбиц хөөж Оман очиж бгаа биз. Очиж үзэх, зургаа авхуулах, бэлэг дурсгал авах гм өчүүхэн хэрэгцээ
2 | 0 Хариулах
Хувцасны дизайнер [79.117.185.238] 2025/2/17
Исламын улсад очихдоо нээх томдсон лээвчик бариу заваан дээлээ болиорой хө!! Муухай харагддаг шүү!?
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.127] 2025/2/17
Манин юм бишүү
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.75] 2025/2/17
Энэ янканы хаашаа явсан нь бидэнд ямар хамаа байна.
3 | 10 Хариулах
Зочин [45.148.10.111] 2025/2/17
Өмхий алан хядагч ороz руу явахгүй болохоор ороz троллууд боож үхэх нь аргагүй л дээ 😂😂
5 | 3 Хариулах