“Түмэн тэмээний баяр 2025" арга хэмжээ 26 дахь жилдээ Өмнөговь аймагт гурван хоногийн турш зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөжээ.
Тус баяр нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголын аялал жуулчлалын салбарын өвлийн эвент болж хөгжиж ирсэн аж.
Энэ жилийн тэмээний баяраар тэмээний поло, тайлаг, тором гээд тэмээний уралдаан, сайхан тэмээтэй хосын тэмцээн, тэмээн парад, ингэний айргийн баяр, ингэний сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “мэндлэх хүндлэх ёс” хөөргөний үзэсгэлэн, Дундговь аймгийн “Өмнийн говийн өв соёл” үзэсгэлэн, тэмээний ноосон эдлэл, бүтээгдэхүүний загварын шоу гээд нийт 20 орчим хөтөлбөр зохион байгуулсан талаар Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын холбооноос онцолсон билээ.
Атан тэмээний уралдаанд:
- тэргүүн байранд Гурвантэс сумын М.Мөнгөншагайн Жордон шар,
- аман хүзүүнд Баян-Овоо сумын АТУ Ц.Бямбатогтохын шар,
- айргийн гуравт Сэврэй сумын САУ Н.Гансүхийн шар,
- айргийн дөрөвт Баяндалай сумын АТУ Б.Төртайвангийн улаан,
- айргийн тавд Цогт-Овоо сумын Г.Хашхүүгийн улаан ат тус тус хурдаллаа.
Тайлаг тэмээний уралдаанд:
- тэргүүн байранд Баян-Овоо сумын Б.Сайнбаярын шар,
- аман хүзүүнд Баян-овоо сумын САУ Б.Тогоохүүгийн шар,
- айргийн гуравт Шинэжинст сумын Ш.Дашбалдангийн бор,
- айргийн дөрөвт Баян-Овоо сумын ААУ Ч.Баяннямын шар,
- айргийн тавд Баянхонгорын Баянлиг сумын Д.Бөхчулууны улаан хурдалжээ.
Хурдан Торомны уралдаанд:
- тэргүүн байранд Баянхонгор аймгийн Баянлиг сумын аймгийн Алдарт уяач С.Өлзийн ягаан тором,
- аман хүзүүнд Баянхонгор аймгийн Баянлиг сумын ААУ М.Түвшинжаргалын шар тором,
- айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын САУ Т.Хосбаатарын улаан тором,
- айргийн дөрөвт Гурвантэс сумын ААУ Б.Цолмонгийн ягаан тором,
- айргийн тавд Баянхонгор аймгийн Баянлиг сумын ААУ Ц.Эрдэнэчимэгийн хар тором хурдалж үзэгч олныг цэнгүүллээ.
Богино зайн уралдаанд:
- тэргүүн байранд Баяндалай сумын УАУ М.Мөнхбаянгийн шар,
- аман хүзүүнд ААУ Б.Сайнбаярын хөх,
- айргийн гуравт Цогт-Овоо сумын Т.Хосбаатрын,
- айргийн дөрөвт Цогт-Овоо сумын А.Цогтбаярын улаан,
- айргийн тавд Хүрмэн сумын ААУ Б.Хадбаатрын хөх хурдаллаа.
ФОТО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!