Уншиж байна ...

ХАРЬЦУУЛАЛТ: Сүмогийн 68 ба 74 дэх ЁКОЗҮНА

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 9 цаг 25 минут
IKON.MN
Зураг зураг

Японы сүмогийн Нэгдүгээр сарын тэмцээнд 12 даваа, гурван унаагаар нэмэлт барилдаан хийж түрүүлсэн Хоошёорюү С.Бямбасүрэнд өнөөдөр холбооноос тусгай элч илгээн, албан ёсоор түүнд ёкозүна цол олгож байгааг нь мэдэгдсэн.

Ингэснээр сүмогийн 74 дэх, Монголоос төрж буй зургаа дахь аварга цолтон болж байна.

Сонирхуулахад Хоошёорюү С.Бямбасүрэн нь сүмогийн 68 дахь, Монголоос төрсөн анхны их аварга Асашорюү Д.Дагвадоржийн төрсөн ах Д.Сугаррагчаагийн хүү юм. 

Ах дүү монгол аваргуудыг анх ёкозүна болж байсан үетэй нь харьцууллаа.


68 дахь ёкозүна Асашорюү Д.Дагвадорж

зураг
 

Асашорюү Д.Дагвадорж замналынхаа турш 67 башё барилдсан. Тэрбээр 2010 оны нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлснийхээ дараа сүмогоос зодог тайлсан билээ.

  • Ёкозүна болсон огноо: 2003 оны нэгдүгээр сард
  • Нас: 22
  • Ёкозүна болох хүртлээ барилдсан башё: 24
  • Озеки цолтой барилдсан: 3
  • Жин: 140.2
  • Өндөр: 184 см
  • Эзэн хааны цом: 2 удаа (2002 оны арваннэгдүгээр сар, 2003 оны нэгдүгээр сар)

74 дэх ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн

зураг
 
  • Ёкозүна болсон огноо: 2025 оны нэгдүгээр сард
  • Нас: 25
  • Ёкозүна болох хүртлээ барилдсан башё: 42
  • Озеки цолтой барилдсан: 9
  • Жин: 131 кг
  • Өндөр: 186 см
  • Эзэн хааны цом: 2 (2023 оны долдугаар сар, 2025 оны нэгдүгээр сар)