ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Гандуулга: Айл өрхүүд угаарын хийн мэдрэгчийг ажиллуулаагүй, алга болгосон зэрэг алдааг нийтлэг гаргаж байна

Б.Манлай
2025 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, зөвлөгөө, зөвлөмж өгч, судалгаа гаргах ажлыг нийслэлийн хэмжээнд амралтын өдрүүдэд зохион байгуулжээ.

Хяналт шалгалтыг нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд зохион байгуулсан бөгөөд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9,000 гаруй ажилтан, албан хаагч 196,000 гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийсэн байна.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Сайжруулсан түлшний хяналтын хэлтсийн 1 дүгээр хороо хариуцсан ахлах ажилтан Т.Гандуулга “Хяналт шалгалтын явцад зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан, ханан пийшинг өөрсдөө хөөлөхдөө бүрэн шавардаагүйгээс үүдэн завсар гарсан, хоёр өөр түвшний яндан залгаснаас гадна хавхаг суурилуулсан, угаарын хийн мэдрэгчийг ажиллуулаагүй эсвэл түүнийгээ алга болгосон тохиолдолд шинээр аваагүй зэрэг алдааг нийтлэг гаргаж байна” гэв.

Ямар ч төрлийн зуух, пийшин бүрэн бүтэн, зай завсаргүй байж, яндан хавхаггүй байснаар угаарын хийн эрсдэлээс сэргийлдэг байна. Сайжруулсан түлшний хяналтын хэлтсээс гэр хорооллын өрхүүдэд 2-3 удаа дамжуулагчтай болон зайгаар ажилладаг хоёр төрлийн угаарын хийн мэдрэгчийг суурилуулж өгчээ. Дамжуулагчтай угаарын хийн мэдрэгчийг 24 цагийн турш цахилгаанд холбох шаардлагатай байна. Ингэснээр тус төвд мэдээлэл нь тогтмол ирснээр болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой болжээ.

Харин зайгаар ажилладаг угаарын хийн мэдрэгчийн зайг тогтмол шалган, хэвийн ажиллагааг хангах хэрэгтэй аж.

Угаарын хийн мэдрэгчийг гэрийнхээ хамгийн өндөр түвшинд буюу таазнаас доошоо харсан байдалтайгаар байрлуулах нь зөв бөгөөд ханан пийшинг улирал тутамд хөөлөх шаардлагатай бөгөөд өөрсдөө хөөлж чадахгүй тохиолдолд 7011-9410 утсанд дуудлага өгснөөр үнэгүй хөөлүүлэх боломжтой байна.

зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [66.181.188.194] 2025/1/21
Татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж дуусахгүй юм бн!!! МАХН-МАФИУУД улны иргэдтэй хамт нийлэж татвар төлөгчдийн мөнгөөр туйлаж бн аа!!! Улныхан яааж амьдрах нь татвар төлөгчдөд ямар хамаатайн!!!
0 | 0 Хариулах
зөгий [171.5.7.123] 2025/1/20
пийшин үуух яндан асуудалтай бвл шууд торгодог бол тэгээд л зүгээр угаартахаа үхэхээ болино муусайн ххраал идмэрүүд!
0 | 0 Хариулах
зөгий [171.5.7.123] 2025/1/20
үхэг гээд хаявал эсрэгээрээ босож ирээд утаа мэдрэгчээ ч авна ажил ч хайж эхлэнэ!
0 | 0 Хариулах
зөгий [171.5.7.123] 2025/1/20
ажил хх гэж зүтгэж амьдрах гж махийж бга хүмүүс айл өрхийг сэвх хийтэл дэмжээч тэгвэл ядуурал эрс буурна
0 | 0 Хариулах
Зочин [202.131.235.142] 2025/1/20
hadgandaa oroogood bga shd uhernuud n
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.229] 2025/1/20
Австралид мэдрэгч тавиагүй айл бол тэгээд л торгууль төлнө дөө
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.114] 2025/1/20
busad oron shig torgodog boloh heregtei.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.224] 2025/1/20
Оркууд бүгд оркоороо дуусна
0 | 0 Хариулах
Ард [202.126.89.233] 2025/1/20
үнэгүй юманд хэн арги гамтай хадах вэ дээ? үнэхээр хэрэгтэй бол өөрсдөө авнашт. төр үнэгүй юм тарааж байхаар наад шахмал түлшний үйлдвэрээ хувьчлаад, үнийн чөлөөлөх хэрэгтэй. бас өрсөлдөөнийг бий болгож шахмал түлш үйлдвэрлэж чадна, жижиг үйлдвэр барньа гэсэт хувь хүмүүс компанид хөнглөлттэй зээл олгох хэрэгтэй. төрийн хамгийн гол хийх зүйл нь энэ үйлдвэртэй хамааралтай эрх зүйн орчинг нь бэлдэж, хяналт шалгалтын журамын тодорхой болгох хэрэгтэй.
1 | 0 Хариулах
хаяаа [171.5.7.123] 2025/1/20
зөнд нь хаяач үхвэл өөрсдөө л мажиына ш дэ 30 жил араас нь хөөцөлдлөө улам дордож бн хаяхаар аандаа өөрсдөө учраа олпог болно хая!
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.81] 2025/1/20
Алга болгосон нөхдүүдийг торго
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.19] 2025/1/20
NAAD KHUNII TULUU AMIDARCH BUI YUM SHIG ORK PIZDANUUDAA ORKHIOCH ,
1 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/1/20
Наад "сайжруулсан" нэртэй тvлш чинь хамгийн муу чанарын гологдол нvvрс биз дээ? Сайн чанарын нvvрсээ бол Хятадуудад зарж бгашд.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.242.42] 2025/1/20
Яг ийм болохоор мэдрэгч үнэгүй тараах хэрэггүй байхгүй юу. Аминдаа хайртай, арчаатай хүмүүс нь мэдрэгчээ аваад тавьчихна. Шахмал түлш зардаг цэгүүд дээрээ улсаас хямдхан үнээр тавьчих. Авах нэг нь авна, авахгүй байж байгаад үхэх нэг нь үхнэ. Бэлэн юм цутгаад хэзээ ч засрахгүй.
5 | 0 Хариулах