ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна

ikon.mn
2025 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдана.

11:40 цагт Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна.

Үндэсний Статистикийн Хорооны 401 тоотод

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны урьдчилсан гүйцэтгэлийг танилцуулна.

ХӨСҮТ-д

11:00 цагт Томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

Монголын банкны холбооны байранд

11:00-13:00 цагт "Бизнесийн орчин ба шүүхийн шийдвэр гүйцэтгэл" сэдэвт санал солилцох уулзалт зохион байгуулагдана.

АТГ-ын гадна 

11:00 цагт Иргэн О.Энхмаа Богд ууланд хууль бусаар газар эзэмшсэн иргэдийн мэдээллийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн боловч шалгахгүй байгаа тухай мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос: Монголд Үйлдвэрчний байгууллага Эрхийн тухай хуулиа уландаа гишгэж, гишүүдийнхээ эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж, гишүүдийн татвараар авлигын гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй талаар баримттайгаар мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.173] 2025/1/17
Айлын өндөр хэрэглээтэй өссөн хүүхэд мөнгөгүй ажилгүй эцэг эхээсээ миний амьдрал хүнд байна аа гээд байгаатай адил юмуудаа Монгол улс. Угаасаа улс нь мөнгөгүй юм чинь дэлхийд том төсөл хэрэгжүүлж байж мөнгө олж ард түмний амьдрал сайжрах байлгүй дээ. Алийн болгон зээлэхэв . Одоо зээл өгөх ч газаргүй болсон.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/1/17
Уранаа ч ух, газрын ховроо ч ух. Бид морио унаад модоо тохоод халзан иддаагаа тойроод хэдэн жил мал маллаж амьдрах юм. Хүн шиг амьдарч улс шиг хөгжие
4 | 0 Хариулах
Ган-Очир [202.126.88.173] 2025/1/17
Өнөөдөр Монголчуудыг тэр тусмаа залуучуудыг, Авлигал зөв гээд ярьж байгаад айж байна. Өнөөдрийн бидний зовлон энэ Авлигаллаас чинь эхлэлтэй гэдгийг ойлгоогүй байна гэхээр л. Авлигаллаар эхэлсэн ураны гэрээ Авлигаллаар л дуусна
1 | 1 Хариулах
Зочин [202.126.88.173] 2025/1/17
Б.Пүрэвдорж: 28 жил гацсан Ураны төслийн гэрээг байгуулах эрхийг олгосон УИХ-ын гишүүд, ажлын хэсгийн эрдэмтэн судлаач, бүх хүмүүст талархал илэрхийлье. Монгол улс хөгжлийн шинэ шатанд гарах түүхэн боломж нээгдлээ
3 | 0 Хариулах
Зочин [118.6.79.2] 2025/1/17
Асар их хүхрийн хүчил Монголын газар нутгийг сөнөөнө. Франц Африкаас хөөгдөөд (Өчигдөр Чадаас эцсийн цэргээ гаргасан) Монголыг Африк мэт дээрэлхэхээр ирлээ.
0 | 3 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/1/17
За тэр хавьд юу базаадгийн, бүү сүржигнэ. Ураны хамгийн том олборлогч Казахстан сөнөөд байна уу,, хөгжөөд байна уу. Нүдээ нээ. Монгол улс уран олборлогч улс болж байна, баяртай үйл явдал шүд. Тэгж ярьвал оросууд манайд олон арван жил ураны хайгуул хийсэн, мардайд уран ухаж зөөж байсан шүү
3 | 0 Хариулах
Бод бод [59.153.87.51] 2025/1/17
Уранаа ухсан Казахстанд хүмүүсийн амьдрал, улсын хөгжил Монголоос хэд дахин илүү байгаа, ойвуу
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.173] 2025/1/17
Tsalin manaihaas arai undur ym bnlee
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.151] 2025/1/17
Эсэргүүцээд байгаанууд нь ил гарахгүй элдэв галзуу солиотой болон хөгшчүүл жагдаг болжээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.151] 2025/1/17
Эсэргүүцээд байгаа сэтгүүлч Отгоны ард дорнодын Болорчулуун гэж гишүүн байсан эргүү байгаа.Хүүхэмсэг нь найгүй, хоосон толгой.Отгонтойгоо явалддаг баысан гэж сэтгүүлчид нь мэддэг.Отгон бол ширлэсэн, юу ч хийж мэдэх гар.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.22] 2025/1/17
ashgui ashgui mongol uls kazakhstanaas kyrgyzstanaas hotsrood baisan yum odoo bid yadaj guitsdeggui yuma gehed zeregtsej ochmoor baigaa yum arai l denduu hotsrogdson uls bolloo mongol iim ch yum bolohgui tiim ch yum bolohgui usan tsahilgaan stnats barij bolohgui nuursnii stanc bolohgui atomiin stanc bolohgui nar salhiniih bolohgui l gene mongold er n boldog yum baina uu ? aliin bolgon orosiin gar hul bologch shantaajchinguudiin husleer bolj baihav.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.130] 2025/1/17
Геополитикийн золиосоо төлж урагшилна А.Ундраа бол улстөрчийнхөө хувьд Оюун-Эрдэнийг идэвхитэй шүүмжлэгч. Гэсэн ч ураны төслийг дэмждэг. Энэ Засгийн газрыг шүүмжилдэгээрээ бол өдийд гэдийгээд сууж байх ёстой, гэтэл үгүй. Учир нь Ундраа Италид Олон улсын онолын физикийн төвд их энергийн физикээр диплом, Америкийн Каролинагийн их сургуульд цөмийн физикээр доктор хамгаалсан. Мэддэг юмаа яриад байгаа мэргэжилтэн гэсэн үг. Дээр нь ЗГХЭГ-ын дарга Учралын өчнөөн эсэргүүцэлтэй тулан урагшаа зүтгүүлээд байгаа энэ төсөл Монголд өөр утгаараа цагаа олсон хамгаалалт гэж харж байна. Монгол Улс хоёрхон мөнхийн хөрштэй, геополитикийн энэ хэт баригдмал байрлалынхаа төлөөсийг төлж урагшилдаг. Энэ үнэн. Геополитикийн золиос ч гэж хэлж болно. Бүх асуудал 2 хөршөөс маань хамаардаг. Тэд газрын болон агаарын хилээ хаахад бид эндээ хаалттай бүс болоод дуусах юм. Хааж байгаад хэрхэхийг хэн ч таашгүй.-
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.130] 2025/1/17
- Энэ байдлаас гарч, дутуугаа нөхөхийн тулд МУ-ын үе үеийн Ерөнхийлөгчдийн олон талт дипломат бодлого бүх хүчээ, бүх нөөцөө дайчилдаг. Сул талаа нөхөж урагшлахгүй бол өдөр болгон дайны галтай байгаа энэ дэлхий дээр хэрхэн бид орших вэ? Засгийн газрын эхэлж түлхсэн гурван мега төсөл ч бас монголчуудын геополитикийн золиосыг давж хийгдсэн. Одоо бид Орост эрчим хүчээ даатгаж, Хятадад төмөр замын холболтоо хариуцуулсан, өөр арга байсан уу? Өөрөөр хийсэн бол энэ төслүүд урагшлах байсан уу? Үгүй. Өндөр үнийн дүнтэй, өөр улсаар хийлгэх байсан гэсэн шүүмжүүд маш их гарсан, үүнийг чинь л гоеполитикийн төлөөс, хоёрхон хөрштэй энэ байршлын золиос гээд байгаа юм. Одоо Франц буюу гурав дахь хөрштэйгээ ураны гэрээ үзэглэх гэж байна. Эхний энэ гурван мега төсөл бол бидний сул талаа нөхөж түлхсэн том бодлого гэж үзмээр байгаа юм. Монголын ураныг байтугай Монголыг алдахыг манай хоёр хайрт хөрш зөвшөөрөх үү, бас л үгүй. Тиймээс олон жилийн турш тархи угаасан, одоо ч тарж унатал маань талцуулж байна.-
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.130] 2025/1/17
- Франц бол дэлхий нийтийн өмнө хамгийн том эвлэрүүлэн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг улс. Ямартай ч одоо энэ байр суурь тэднийх. Сая Америкийн шинэ Ерөнхийлөгч Трамп Украины Зеленскийтэй уулзах уулзалтыг Францын Макрони байлцаж байж хийлгэлээ шүү дээ. 2022 онд Америкийн Жөү Байден, Оросын Путин нарыг хоорондоо утсаар ярих хүртэл холболт хийж, уулзалт товлох төвшинд аваачсан хүн бол мөн л Францын Макрони. Тодруулж хэлбэл Украины дайнаар хоёр хуваагдсан дэлхийн төв дунд Франц зогсож байгаа юм. Францын хөрөнгө оруулалт Монголд орж ирнэ гэдэг нь тэр улсын дипломат харилцаа, дипломат хамгаалалт давхар ирнэ гэсэн үг. Л.Түдэв гуайн тухайн үедээ бичиж үлдээсэн нэг сонин бөгөөд эмзэг баримт байдаг. Тэр бол НҮБ-ын салбар хуралдаан дээр Монгол гэдэг маш уудам нутагтай, маш цөөхөн хүн амтай улс дэлхийн суурьшлын шинэ бүс байж болох талаар сэдэв хөндөгдсөн тухай тэмдэглэл юм.-
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.130] 2025/1/17
- Энэ сэдэв одоо ч хөндөгдөнө, аль нэг улсад дайны гал гарч, хэдэн сая дүрвэгсдийн асуудал босч ирэх болгонд бидний өмнө тулж ирнэ. Яагаад гэвэл бид энэ цэнхэр гаригаас нутгаа аваад нүүж чадахгүй. Монголд баялаг бий, түүнийгээ зөв бодлогоор зөв эргэлтэнд оруулж, аль болох гурав дахь хөршөөсөө хөрөнгө татаж, тэдний эдийн засгийн хамгаалалтыг улс орондоо бий болгох хэрэгтэй, өөр гарц байгаа юм уу? Монгол Улс оршиж үлдэе гэж байгаа л бол аль болох хүчирхэг гүрнүүдээс, тэр тусмаа гурав дахь хөршүүдээс уул уурхай, мал аж ахуйн салбартаа том хөрөнгө оруулалтууд татмаар байна. Энэ аргыг хамгийн сайн хэрэгжүүлж, Евроазид эдийн засгийн том тоглогч байж чадаж байгаа улс бол Казакстан. Тэд Монголын амбицтай өрсөлддөг, дээр нь бий болоод удаагүй улсын хувьд тусгаар байдлаа эдийн засгийн аргаар баталгаажуулаад урагшилж байна. Өөрөөр яах гэж, морио унаад, сэлмээ агсаад, цээжээ дэлдээд улсаа хамгаалдаг цаг өнгөрсөн байна.
4 | 0
Зочин [118.6.79.2] 2025/1/17
А.Ундраа бол Монголыг бүхэлд нь цөмийн хаягдлаар дууогэхээр Америкаас тусгай үүрэгт элчин сайдаар томилогдож ирсэн хүн. Сүүлд Оранагийн коронатой Францийг хууль зөрчин Монголд оруулж ирэх ажиллагааг зохион байгуулж байсан гадаадын тагнуул этгээд.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/1/17
Хурдан гэрээнд гарын үсэг зур. Путлерийн дэмжигчид боож үхэх гээд байна. Эсэргүүцэж байгаанууд нь бүгд монголын дайснууд шүү
5 | 1 Хариулах