Уншиж байна ...
Зураг
Зураг

Улаанбаатар хотод 20,000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 60%-тай байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд 20,000 айлын цогцолбор хорооллыг барихаар болоод буй. Ингэхдээ төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд жишиг Сэлбэ хотыг байгуулах бөгөөд төслийн инженерийн дэд бүтцийг хийж дуусаж, 158 га талбайн 2,000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1,700 гаруй айлын газрыг чөлөөлсөн байна.

Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрийн 45 га талбайг хамарч буй Баянхошуу хот төсөлд 5,000 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөж, одоогоор инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан. Эхний ээлжийн 440 айлын ногоон орон сууцыг барьж эхэлжээ.

Мөн тус дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчмын 9.7 га талбайд 3,000 айлын орон сууцны хорооллыг барих зураг төслийг энэ оны дөрөвдүгээр сард багтаан гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

Жилд 72,000 тонн нүүрсхүчлийн хий бууруулах боломжтой уг төслийн газар чөлөөлөлтийн явц 60% буюу 135 нэгж талбарыг чөлөөлжээ.