Уншиж байна ...

Ц.Хадбаатар: Хийн түлш тээвэрлэх зөвшөөрөл аваагүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлд шингэрүүлсэн шатдаг хийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Хяналт, Шалгалтын Газраас урьдчилан сэргийлэх шалгалтыг хийжээ. Шалгалтад зургаан аж ахуйн нэгжийн 70 гаруй тээврийн хэрэгсэл хамрагдсан байна.

Нийтлэг илэрсэн зөрчлийн талаар НХШГ-ын Авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатар “Шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэдэг аж ахуйн нэгжүүд уг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлагын талаар улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж, түүнийг үндэслэн Замын цагдаагийн газраас тээвэрлэлтийн замнал, цагийн хуваарийг тохирч, зөвшөөрөл авах ёстой.

Бидний хийсэн шалгалтаар аж ахуйн нэгжүүд энэ зөвшөөрлийг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Мөн тээврийн хэрэгслийн техникийн шаардлагыг бүрэн хангахгүй байна. Тиймээс Замын цагдаагийн газраас өгдөг тухайн зөвшөөрлийг аваагүй шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэдэг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байлгах тухай мэдэгдлийг Тээврийн цагдаагийн албанд хүргүүллээ.

Хяналт шалгалтын газраас уг мэдэгдлийн хүрээнд тээврийн хэрэгслүүдэд хяналт тавин ажиллаж байна” гэв.

Аюултай ачаа тээвэрлэхэд тавигдах техникийн ерөнхий шаардлагаас: /Зураг дээр дарж том хэмжээгээр харна уу/

зураг
 
зураг
 
зураг