Амьдралын таатай орчин бүрдсэн хотыг төлөвлөхөд иргэдийн оролцоо чухал учир Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд саналаа өгөхийг нийслэлийн ерөнхий архитектор уриаллаа.
Иргэдийн саналыг 12 дугаар сарын 29-нийг хүртэл авахаар төлөвлөсөн бөгөөд QR код уншуулах болон https://docs.google.com/.../1FAIpQLSfiF8nnt7A.../viewform... линкээр орж санал өгөх юм байна.
Дулаан, цахилгаан, ус хангамж, бохирын дэд бүтэц, интернэт шугам сүлжээ, нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ, авто зогсоол явган болон дугуйн зам, агаар, хөрсний бохирдол, замын сүлжээ, зах худалдааны төвүүдийн байршил гээд амьдарч буй орчныг таатай болгоход ямар хүчин зүйлс шаардлагатай байгаа талаар саналаа өгөх боломжтой аж.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн УИХ-аар батлагдсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал зэрэг тогтоол шийдвэрийг үндэслэн нэмэлт боловсруулалт, санал авах ажил үргэлжилж байгааг тодотгов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!