Уншиж байна ...

Архангай аймгийн Хайрхан суманд өнөөдөр 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын цагаар өнөөдөр 12:52:29 цагт Архангай аймгийн Хайрхан суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдөлсөн байршил нь Архангай аймгийн Хайрхан сумын төвөөс баруун зүгт 19км, Эрдэнэмандал сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км, Цэцэрлэг сумын төвөөс зүүн урд зүгт 41 км зайтай байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 48.64 101.67

Газар хөдлөлтийн хүчийг 8 магнитуд, 12 баллын үнэлгээ шаталбараар үнэлдэг. 

Магнитуд гэдэг нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж байгаа үзүүлэлт бол газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг аж. 

  • 2.5 магнитуд зөвхөн багажинд бичигдэнэ.
  • 2.5-5.4 хүн мэдэрнэ, яльгүй гэмтэл үүсэж болно.
  • 5.5-6.0 магнитудад бага зэргийн эвдрэл учруулна.
  • 6.1-6.9 магнитудын хүчтэй бол хот суурин газар эвдрэл учруулна.
  • 7.0-7.9 магнитудад хүчтэй эвдрэл сүйтгэл их,
  • 8 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт болоход маш хүчтэй буюу Эпицентрийн ойролцоо бүрэн сүйрнэ гэж үздэг байна.