ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардлыг 50 хувиар бууруулж, орон тооны асуудлыг ч хөндөж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 12 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн. Энэ үеэр тус байнгын хороонд харьяалагддаг Хууль зүйн яамны харьяа цагдаагийн байгууллагын төсөв хэрхэн хасагдсаныг салбарыг сайд учирлав. 

Төсөвт тусгасан таналтын хүрээнд бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулах тухай заасан байв. 

Энэ талаар Хууль зүйн сайд О.Алтангэрэл "Цагдаа, шүүх шинжилгээний алба хамгийн их дотоод томилолттой байдаг, маш их бичиг цаасны ажилтай. Гэтэл дотоод албан томилолт, бичиг хэргийн зардлыг механикаар 50 хувиар бууруулахаар байна. Орон тооны асуудал ч хөндөгдөж байна.

Засгийн газраас ус хангамжийн эх үүсвэрүүдийг хамгаалах тогтоол гаргасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх гэтэл хүний нөөц, төсөв хүрэлцдэггүй. Халаасны хулгайтай тэмцэх чиглэлээр 19, дүүргүүдэд сэтгэлзүйч 8, 3 орон тоотой эрүүлжүүлэх саатуулах байрны эмчийн орон тоог 9 болгож нэмүүлье гэдэг хүсэлт гаргаж зайлшгүй хэрэгцээтэй байгаа эдгээр орон тоог тусгасан байсан ч хасахаар болж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч сард буюу ажлын 20-21 хоногт 270 гүйцэтгэх хуудсыг шийдвэрлэх болж байна. Орон тоог нэмэх зайлшгүй шаардлагатай. Хорихоос төрлийн өөр ял эдэлж байгаа 350 хүнийг 1 шийдвэр гүйцэтгэгч хянаж байна. Нэг хүн гүйцэтгэх боломжгүй ачаалал. Энэ бүхэн эргээд хүний эрхийн зөрчил үүсэх суурь шалтгаан болдог. Энэ бүх шаардлагын үндсэн дээр хүний нөөцөө нэмэгдүүлье гэж байгаа юм. Хүний эрхийг хангах үйл ажиллагаанд голчлон оролцдог хууль сахиулах байгууллагуудын зардлыг танаснаар үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсэж байна” гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Basca Feiza [216.240.76.240] 2024/12/11
сайн байцгаана уу. Цагдаагийн Газарт ХАТУУХНААР ШОГЛООД ДУУГАРЧИХАД, ЦАГДАА НАРААСАА ДАВАМГАЙЛСАН ИЛҮҮДЭЛТЭЙ ТООГООР БӨХЧҮҮД~ТАМИРЧИДбайдаг болвуу гэж л санагддаг шүүдээ.
4 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.76.240] 2024/12/11
ЗА ТЭГЭЭД "төрийн агентлагууд" ГЭХЭЭР Л ДУУЧИД ТӨРӨЛ ТӨРЛӨӨРӨӨ "тэнд юу ч юмбэ~ямар ч юмбэ ажил хийдэг, ДУУЧДЫГ АЖИЛД ОРУУЛДАГ ГАЗРУУД" хэмээн санагддаг.
1 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.76.240] 2024/12/11
Цагдаагийн газарт "ажил хийдэг биш" АЖИЛЛАДАГ ЦАГДАА НАР НЬ ИЛҮҮ ИХ БАЙМААР Л ЮМСАН.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.92.98] 2024/12/11
Энэ сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүсийг ойлгосонгүй. Та цагдаад өргөдөл гаргавал орон тоо гүйцэт бол хурдан шийдвэрлэж өгнө, орон тоо дутуу бол ачаалал ихтэй тул мэдээж удааширна. Цагдаад шөнө оройн цагаар гэнэт дуудлага өглөө гэхэд орон тоо дутуу, ачаалал их бол хурдан очихгүй, орон тоо гүйцэт бол худан очино. энийг ойлгох логик сэтгэлгээгүй байна гэж байх уу. Монгол хүний саруул ухаан хаачсан бэ?????
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.203] 2024/12/11
Ганц цагдааг яриагүй э хууль зүйн яамны харьяанд байдаг агeнтлагуудын хажууд байдаг чуулга спорт хорооны орон тоо урсгал зардал хувцас формын хэрэглээг шүүмжилж байна иргэд.ажилд гарахгүй байж орон тоо бөглөдөг бөхчүүдийн тухай
2 | 0 Хариулах
Зочин [64.119.29.121] 2024/12/11
ajlaa higeesei
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.110] 2024/12/11
Hemneh gazraa olov oo
1 | 0 Хариулах
ХУУЛЬ САХИУЛАХ ЯАМАНД [202.179.26.237] 2024/12/11
ТАНАЙ БАРАГ БҮХ БАЙГУУЛЛАГАД ЧУУЛГА , СПОРТ ХОРОО БАХЧУУД ДУУЧИД ЖҮЖИГЧИД НАЙРУУЛАГЧ ХӨГЖИМЧИН ТАМИРЧИД БАЙХЫН. БОЛИУЛ ЯАСЫН.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.105] 2024/12/11
Цагадаагын шорнжсон дэглэмтэй дунд шатны дарга нарыг зайлуул
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.105] 2024/12/11
Бзд 1хэлтэс албаны машиныг үргүй зардалд их зарцуулдаг бхаа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.105] 2024/12/11
Шүүхийн дарга нар өөрсдөө хөхуульд орцон 2 тохиолдол хамаг вмыг битүүмжилээд хураах гэхээр ах нь дээрээс залгаад больдог гэсэн
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.105] 2024/12/11
Манай хадам аав 1975 онд оросод цагадаагын акадёми төгссөн.....нахя ажиилаж байгаад 1газар том даргаар очсон.......
0 | 0 Хариулах
Зочин [207.213.187.63] 2024/12/11
Соц үед НАХЯ-ыг МАХН-ын зэвсэгт отряд гэж албан ёсоор нэрлэдэг байлаа….одоо Монголын цагдаа эхр баригчдын зэвсэгт отряд болсон
1 | 2 Хариулах
Зочин [202.9.40.105] 2024/12/11
Замын цагадаа дарга нар шуурхай алба камёр хахууль
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.105] 2024/12/11
Хошууч хурандаа, дэд хурандаа бөөн хахууль
1 | 1 Хариулах
Зочин [207.213.187.63] 2024/12/11
Муу хэлдэг ч Соц үед бас ч гэж цолыг ингэж хамаагүй цацдаггүй байсан,тэр үеийнхээр бол ахмад цолтой тэтгэвэрт гарах хэмжээний нөхдүүд одоо хурандаа цолтой тэтгэвэрт гарч байна…..цэрэг цагдаад ажиллаж байгаа ямар ч дурак баагий паакталчихгүй шиг,илүү юм ярьж явж дарга нарынхаа араанд зуугдчихгүй шиг аятайхан яваад л байвал баараггүй хурандаа…..
0 | 2 Хариулах
Зочин [202.9.40.105] 2024/12/11
Эргүүл хамгаалалтын алба,нийслэлийн цагадаа газар тэтгэвэрт гарсан цагадааг зайлуулөх хэрэгтэй
0 | 2 Хариулах
Зочин [202.9.40.105] 2024/12/11
Сүүлийн 4 жил мөнгө эрх мэдэлийн төлөө боосон...бзд 1 хэлтэс эднийх цомтгол хий...цeг, эрүүл хамгаалалтын аоыа, дотоодын цэрэг,нийслэлийн цагадаагын газар цэвэрлэгээ хийх болсон
1 | 3 Хариулах
Зочин [66.181.190.194] 2024/12/11
Хэрэгтэй хэрэггүй олон генерал, хэрэггүй төрийн албан хаагчтай юм хойно, жинхэнэ ажил хийж байгаа хүмүүс нь ажиллах төсвөө тануулаад
2 | 2 Хариулах
Зочин [172.59.187.248] 2024/12/11
Bas dotoodiin tsereg generaal tsoliig bvbr vgvi hiih heregtei
5 | 2 Хариулах
Зочин [202.126.89.203] 2024/12/11
Хажууд нь байгаа спорт хороо чуулга нтр ээ татан буулгахад өчнөөн орон тоо төсөв хэмнэнэ дээ.бөхчүү дуучид хөгжимчид бүжигчид байр савны зардал гээд л.наадуул чинь хэрэг мөрдөж хэв журам сахиулах биш хувцас хунарны л эрлэг
12 | 1 Хариулах
Зочин [207.213.187.63] 2024/12/11
Цагдаагийн бүх шатны байгууллагуудын нүсэр нүсэр захиргаа санхүү аж ахуйн аппаратын ажилтнуудыг цомхтгож,энгийн орон тоонд шилжүүлэхэд л замбараагүй их хэмнэлт гарна….
3 | 2 Хариулах
irgen [202.126.91.243] 2024/12/11
tsagdaagiin albanii oron too zardliig ers bagasgah heregtei yamr ch hereggui nuser salbart hurungu yrsgaj irsen,tsaashid mash tsomhon butets oron tootoigoor ajillah,tehnologiin devshil ashiglah heregtei
2 | 2 Хариулах