ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Утаатай хотод тамхи татаж, зам дагуу машины угаар үнэртэж явах нь эрсдэлтэйг АНХААРУУЛАВ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг үеийн асуудлаар Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр агаарын бохирдол, угаарын асуудлаар Анагаах ухааны доктор Л.Баттөр дараах мэдээллийг өгсөн юм. 



Тэрбээр хэлэхдээ "Зөвхөн нүдэнд харагдах гадаад орчны бохирдлоо бид агаарын бохирдол гэж хардаг. Гэтэл өнөөдөр Монголд гадаад, дотоод орчны агаарын бохирдол аль аль нь байгаа. 

Дэлхий нийтэд агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын

  • 60 орчим хувь нь гадаад орчин
  • 40 орчим хувь нь дотоод орчноос үүдэлтэй. 

Тоон үзүүлэлтээс харахад нэг жилийн дотор гадаад орчны агаарын бохирдлоос үүдэн 4.2 сая хүн дэлхийд нас барж байна. Харин дотоод орчны агаарын бохирдлын шалтгаанаар 3.2 сая хүн нас бардаг байх нь.

Агаарын бохирдол хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, эдийн засаг, нийгэмд олон сөрөг нөлөөллийг бий болгодог.

Хүүхэд өвдлөө гэхэд эцэг, эх, асран хамгаалагч нь ажлаасаа чөлөө авдаг. Ажилчид өөрсдөө өвдлөө гэхэд ажлын бүтээмж буурч, ажлаасаа чөлөө авч, үүнийг дагаад нийгэм, эдийн засагт алдагдал үүсэх нь ойлгомжтой.

Тэр битгий хэл агаарын бохирдол хүний сэтгэцийн эрүүл мэндэд хүртэл нөлөөлдөг" гэлээ. 

"Автомашины утаа, агаарын бохирдол, тамхидалт эрүүл мэндэд олон эрсдэл дагуулна"

Агаарын бохирдлоос үүдэлтэй сөрөг үр дагавар ба судалгааны талаар Анагаах ухааны доктор Л.Баттөр үргэлжлүүлэн судалгаа, мэдээлэл танилцууллаа. 



Амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралт, өвчний дарамтад гадаад орчны агаарын бохирдлын нөлөөг 2021 онд н.Энхжаргал нарын судлаачид судалжээ. 

Судалгааны үр дүн:

  • Зүрхний шигдээс өвчний 31.4 хувь
  • Тархины судасны 31 хувь
  • Уушгины хатгалгааны 18 хувь
  • Уушгины архаг бөглөрөл өвчний 13.3 хувьд нь агаарын бохирдол нөлөөлдөг болохыг тогтоосон байна. 

Агаарын бохирдол гэхээр нүдэнд харагдах гэр хорооллын яндан, уурын зуухны утааг л ярьдаг. Энэ тэргүүлэх шалтгаан мөн үү гэвэл, мөн.

Үүнээс гадна автомашинаас ялгардаг, тэр тусмаа дизель хөдөлгүүрт машинаас гардаг утаа хүний эрүүл мэндэд ноцтой хохирол үзүүлдэг. Бидэнд өнөөдөр гудмаар чөлөөтэй алхах боломж ч алга. Дандаа зам дагуу алхаж хорддог. 

Хөдөлгөөнд оролцож буй нийт автомашины 75 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. Тэр хэмжээгээр агаарт гаргаж байгаа бохирдуулагч ихтэй гэсэн үг.

Мөн тамхийг дурдахгүй байхын аргагүй. Монгол эрчүүдийн 50 хувь нь тамхи татдаг. Тэрийгээ дагаад дам тамхидалтад иргэд өртөж байна.

Гудамж талбайгаар тамхиа чөлөөтэй татаж, ардаа зүгээр алхаж яваа хүмүүсийг хохироодог.

Агаарын бохирдолд 65-аас дээш настай ахмадууд түлхүү өртөх эрсдэлтэй. Энэ насны хүмүүс зүрх судас, амьсгалын замын өвчлөл, халдварт бус олон өвчний эрсдэлтэй бөгөөд хавдраар өвдсөн байдаг учраас сэргийлэх нь чухал. 

Мөн 0-5 насны хүүхдүүд эрсдэлт бүлэг учраас урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай бий.

Хүйтний эрч чангарч буйтай холбоотойгоор агаарын бохирдлын асуудал улам л хурцдаж байна. Шахмал түлштэй холбоотой олон судалгаа, шинжилгээ хийгдсэн байдаг. Зарим эерэг, сөрөг үзүүлэлт ч байна.

Шахмал түлш хэрэглэснээс хойш агаар бохирдуулагч гол хүчин зүйл болох PM 2.5 нарийн ширхэгтэй амьсгалын зам гэмтээдэг тоосонцрын хэмжээ буурсан. Гэхдээ бусад хийн хэмжээ хэвийн үеийнхээс нэмэгдсэн үзүүлэлт ч бий.

Дархлаа нь дарангуйлагдсан, янз бүрийн өвчин эмгэг туссан хүмүүс эрүүл мэндийн байгууллагаар их үйлчлүүлдэг тул тухайн орчинд зайлшгүй амны хаалт зүүж хэвших хэрэгтэй.

Олон хүн цугласан арга хэмжээг бага зохион байгуулах, цугласан тохиолдолд маскаа зүүж хэвших, гараа угаах зэрэг энгийн арга хэмжээг авахыг зөвлөлөө. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ХАХА
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.190.44] 2024/12/12
Тунгалаг агаарт хорт хий ялгарч нүдэнд харагдахгүй
0 | 0 Хариулах
иргэн [134.115.187.229] 2024/12/12
Манай томчууд өөрсдийгөө цэвэр агаараар л амьсгалдаг гэж боддог байхдаа хөөрхийс. Гадаа байна уу дотор байна уу, цэвэршүүлэгчгүй үгүй нь хэнд ч хамаагүй болсон. Хортой агаар хэнийг ч хаана ч байсан ялгахгүй !!!
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.126] 2024/12/12
маниусыг доромжилцон шаажийн ста чинь
0 | 0 Хариулах
zochin [124.158.122.205] 2024/12/12
ene chine teneg ym bna shd
0 | 0 Хариулах
Зочин [202.179.26.115] 2024/12/11
Хотын утааны хагасыг машинаас гарч байгаа хорт хий эзэлдэг гэдгийг өнгөрсөн жилийн бензиний хомсдлоор баталсан биздээ. Тэгээд ч нүүрсэн яндангаа аваад зарчихдагийг хянаж баймаар, ядаж техникийн үзлэгээр шалгадаг болмоороо. Бензин олдохгүй хэд хоногт хотын утаа яаж багассаныг мартсан уу
0 | 0 Хариулах
Зочин [27.63.51.152] 2024/12/11
Мэдээж юмыг бүү сануул за
0 | 0 Хариулах
Вакцин алаад байна алаад байна [57.129.2.4] 2024/12/11
Зүрхний шигдээс харвалт бүгд ковидын вакцинтай холбоотой.та нарын толгойг тасалж байж наад бузараа зогсоох байх юм шигээ!!!
0 | 0 Хариулах
Вакцин алаад байна алаад байна [57.129.2.4] 2024/12/11
Зүрх судасны өвчин наад ковидын вакцинаас чинь болж байгаа юм.худлаа хариуцлагаас мултрах нь муу новшнууд💩
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.202] 2024/12/11
Хүүкийн хүхэржсэн хортой түлшээ яриа гадаа тамхи татсанаас агаар бохирдож гэх гээд бнуу
1 | 0 Хариулах
Иргэн х [202.126.89.152] 2024/12/11
Энэ улс орон яг баларч дууслаа шүү. Бүтэж байгаа өөдтэй юм нэг ч байхгүй. Битүү түгжээ, нагаартсан хортой утаа, тог нь тасраад харанхуйлна, автобусны буудал дээр баахан хөлдөх шахсан хүмүүс, тэгээд дээр нь баахан бонд нэртэй өр, бас дээр нь 40% татвар торгууль, хотоор нь дүүрэн хужаа, эмнэлэгээр нь дүүрэн өвчтөн, ордонд нь дүүрэн хулгайч авилгалчид с,да нээрээ новш юмааа...
0 | 0 Хариулах
💩 [66.181.187.77] 2024/12/11
Yag l Siri Ulsin Araas orchihloo shuu
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.178] 2024/12/11
shaa l daa pizdaaaaaaaaaa
2 | 0 Хариулах
Зочин [202.21.109.11] 2024/12/11
air taxind suuh uu?
0 | 0 Хариулах
Hotiin ORK [202.131.225.242] 2024/12/11
Tamhichid n hurdan uheed ogvol sn l bna
0 | 1 Хариулах
💩 [66.181.187.77] 2024/12/11
Mashintanguud bas uheed ugvul bur sain bn
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.248] 2024/12/11
готын дарга Ням: иргэд машинаа тавиад сайн алхах хэрэгтэй, ядаж цэвэр агаар амьсгалаад дасгал хөдөлгөөн хийгээд эрүүл явна шдэ, ЭМЯ-ны довтор дарга: иргэд автобус машиндаа чихэлдээд зам дээр өдөржин зогсох хэрэгтэй, гадаа хортой утаа их байна
0 | 0 Хариулах
Зочин [202.70.33.164] 2024/12/11
Мөн ч их хэрэгтэй мэдээлэл өгөв өө чи, нохой долоо...
2 | 1 Хариулах
Зочин [59.153.115.110] 2024/12/11
Уушиг нь өвдөж үзээгүй хүмүүс мэдэхгүй байх, Уушигний асуудал гарахаар дэргэд нь эргэн тойронд хичнээн ҮНЭГҮЙ ХҮЧИЛТӨРӨГЧ байгаад нэмэргүй. Хэцүү байдаг.
0 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2024/12/11
Ushuu yu gej shaamaar baina? Er n gereesee bitgii gar gertee l baijii gehu?
3 | 0 Хариулах
Зочин [202.21.107.20] 2024/12/11
Монголын эрдэмтэд, докторуудын байгаа царай нь иймэрхүү чааваас. Бүгд дээшээ долоож хэдэн цаас горьдоостой, Тэгшбаяр нь ураныг идсэн ч болно, долоосон ч болно ч гж байх шиг.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.160.57] 2024/12/11
одоо тэгээд яах ёстой вэ, МАНин хулгайчуудаа тэнгэрээр нисэхүү. МАНин хулгайчууд хүн алхах замгүй болтол газрын наймаа хийчээд энэ мэтээр тавлаж доромжлох юм.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.147] 2024/12/11
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр: “Шахмал түлшний хорт хийн бохирдолд 65-аас дээш насны ахмад настан, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд илүү их өртөж эрсдэл үүсгэж байна. Иймд гадуур явахдаа амны хаалт зүүж хэвших, гэр ажилдаа HEPA шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгчийг ашиглах нь онцгой чухал хэрэгцээтэй байна".
1 | 0 Хариулах
зочин [43.6.24.8] 2024/12/11
торгоод эхлэх вийдээ бурхан минь
1 | 0 Хариулах
Уншигч [66.181.184.66] 2024/12/11
Хотын дарга сайн алхаад бай гээд л уриалаад л захиргаадаад л байгаа шд, алийг нь дагах уу
3 | 0 Хариулах
Зочин [66.181.190.194] 2024/12/11
Энэ одоо юу гээд байгаа юм, тэр утаагүй гээд баыгаа түлшийг чинь Танай төрийн өмчит компани үйлдвэрлэж байгаа.
3 | 0 Хариулах
Зочин [103.161.242.242] 2024/12/11
Гү тэгээд яахын?
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.143] 2024/12/11
Зам дагуу тавьсан явган замаараа л явахаас өөр...
3 | 0 Хариулах
ORc [202.131.229.146] 2024/12/11
maskaa zuu malnuud min gj bn
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.50] 2024/12/11
Ene hotod amid ywah erh alga. Uhlee huleegeed hewtehees oor arga alga
3 | 0 Хариулах
Зочин [59.153.112.172] 2024/12/11
Sdaa min naad hurelsug danh 2too hel
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.175] 2024/12/11
Үхэр Мглчууд утаа үнэртсэн ч яах ч үгүй
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.186] 2024/12/11
Darga hunii ug bna. Tuvt alhdag.
0 | 0 Хариулах
Commie [202.9.46.24] 2024/12/11
Түгжрээд таг зогсчихоор хүмүүс автобуснаас буугаад зам дагаад алхдаг юм билээ. Түүнийг нь энэ доовтор хүмүүс утаа үнэрлэдэг донтой болчихоод ингэж алхаад байна гэж бодоод байх шиг байна.
3 | 0 Хариулах
Зочин [172.59.187.248] 2024/12/11
Ervvl mendiin yam ni ingej heleed zogsoj bh gj
1 | 0 Хариулах
Зочин [202.131.233.190] 2024/12/11
Залуучууд машины утаа угиар үнэртээд яваад байдаг шүү! болиорой!!
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.178.175] 2024/12/11
АМЬДРАЛААС ТАСАРХААРАА ЛАЛРУУД ИЙМ ЗӨВӨЛГӨӨ ӨГДӨГ ЮМ. ХҮССЭНДЭЭ МАШИНЫ УГААР ҮНЭРТЭЭД ГУДАМЖААР АЛХААД БАЙГАА БИШ ДЭ.
3 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.178.175] 2024/12/11
ХҮССЭНДЭЭ МАШИНЫ УГААР ҮНЭРТЭЭД ЯВАВ ГЭЖ ДЭ. ХУЦАЖ ӨГӨХ ЮМ.
6 | 0 Хариулах
Зочин [203.98.76.2] 2024/12/11
энэ хүн чинь алхахгүй бүгд машинаа унаад улам түгжрэл үүсгэ гэдэг зүйл хэлээд байна шдээ
4 | 0 Хариулах
sf [103.168.34.133] 2024/12/11
ишш чамтай чамгүй тэрийг мэдэж байна...
4 | 0 Хариулах