ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/11-НД НИЙТЛЭГДСЭН
Хилийн боомтуудын энэ сард ажиллах цагийн хуваарь болон түр хаагдах өдрүүд
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хилийн боомтуудын энэ сард ажиллах цагийн хуваарь болон түр хаах өдрүүдийн мэдээллийг Зам, Тээврийн Яамнаас танилцууллаа.
Тус мэдээллээс харахад агаарын замын Чингис хаан боомт олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж. Харин Монгол-Оросын хилийн авто замын Ульхан боомтыг энэ сарын 30, 31-нд түр хаана.
Тэгвэл Монгол-Хятадын хилийн авто замын Замын-Үүд, Хавирга боомтыг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр буюу энэ сарын 29-нд түр хаах аж.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
