Нийслэлийн Төв талбайд зассан сүлд модны гэрлэн чимэглэлийг өнөөдөр 20:00 цагт асаалаа.
Энэ үеэр буюу ойролцоогоор 18:00 үеэс эхлэн Улаанбаатар хотын ихэнх хэсгээр цахилгаан тасрав. Цахилгаан түгээх станцад гэмтэл гарсны улмаас нийслэлийн 13 уулзвар, замуудын гэрлэн дохио 18:00-19:00 цагийн хооронд ажиллахгүй болсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн.
Ямартай ч өмнө нь мэдээлж байсанчлан товлосон цагтаа сүлд модны гэрлийг асаав.
Уг гацуур нь 22 метр өндөр, 12 диаметрийн өргөнтэй бөгөөд 2008 онд худалдаж авч, 2016 онд засаж сэлбэн, гэрэлтүүлэг болон тоглоом нэмжээ.
Төв талбайд гацуур засах ажлыг "Гэрэлтүүлэг чимэглэл" компани хариуцдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!