Гурван ээлжээр хичээллэж буй хоёр сургууль байна
Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, цаг үеийн үйл явдал, арга хэмжээ болон харьяа байгууллагуудын хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар Боловсролын Яамнаас дараах байдлаар танилцуулав.
Тодруулбал
Мөн энэ оны есдүгээр сард гурван ээлжээр хичээллэж буй арван сургууль байсан бол шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлсний дүнд наймыг нь хоёр ээлжид шилжүүлж, үлдсэн хоёр сургуульд холбогдох арга хэмжээг авч, товлосон хугацаанд багтаан шийдвэрлэхээр ажиллаж буй.
Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийн хүрээнд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн түшиц сургуулиудад сурах бичгийг судалж эхэлсэн талаар мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

