ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Apple Pay Монголд нэвтэрлээ

ikon.mn
2024 оны 12 сарын 10
IKON.MN
Зураг зураг

Монголбанк нь Монгол Улсын төлбөрийн системийг бүхэлд нь удирдан зохион байгуулж, төлбөр тооцооны олон талт шийдлийг нэвтрүүлэхэд шаардлагатай төлбөрийн системийн дэд бүтэц, техник технологийн бэлэн байдлыг хангаж, улмаар тухайн дэд бүтцэд тулгуурлан иргэдийн төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэхэд чиглэсэн арилжааны банкууд болон финтек байгууллагуудын хэрэгжүүлж буй аливаа төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин, хамтран ажиллаж байна. 

Тухайлбал, олон улсын стандарт, шаардлагыг хангасан төлбөрийн үйлчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор Монголбанк Голомт банк, Худалдаа хөгжлийн банктай хамтран технологийн хувьд дэлхийд тэргүүлэгч Apple компанийн “Apple Pay” үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

“Apple Pay” үйлчилгээ нь IOS үйлдлийн систем бүхий Apple компанийн ухаалаг гар утас, ухаалаг цаг зэрэг бүтээгдэхүүнийг ашиглан хэрэглэгчдэд төлбөр хийх боломжийг олгодог. 

Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр үндэсний төлбөрийн “₮ карт”-ыг ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх боломж нээгдэж байгаа нь манай улсын иргэдэд олон улсын төлбөр тооцооны шинэ гарцыг нээсэн чухал алхам боллоо.  Мөн түүнчлэн Монгол Улсад ашиглагдаж буй 150 гаруй мянган ПОС төхөөрөмжүүдэд iPhone утсаа ашиглан төлбөр тооцоо хийх боломжтой болж байна.  

Цаашид Монголбанкны зүгээс банк, санхүүгийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй төлбөр тооцооны дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх ажлыг улам дэмжин ажиллах төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: Монголбанк

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
34
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.112.239] 2024/12/10
Жишээ нь $49.91 /сар.сард12 сарын турш.сар хувааж төлөх үйлчилгээ нь монголд үйлчлэх бол уу
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.215] 2024/12/10
АНДРОЙД БАРЬДАГУУД НЬ ЯАХЫН ТЭГЭЭД
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.134] 2024/12/10
хохь чинь
0 | 0 Хариулах
Korea-s [211.234.196.83] 2024/12/10
Солонгост сая apple wallet-д голомт/худалдаа хөгжлийн картаа нэмээд кофе авч үзлээ бол байна 😍 энд hyundai карт л болдог болохоор Монголд 2 банк болж байна гэхээр сайн байна шүү мундаг байн~
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.154] 2024/12/10
Mongol yalnachuud be like: Mongol ezlegdehnee
0 | 0 Хариулах
зочин [66.181.176.15] 2024/12/10
тэгмээрдээ, заримдаа монголбанкыг үүргээ умартаа юу гэж боддог...
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.186, 165.225.228.120] 2024/12/10
Одоо PayPal-аа оруулчуул уу...
6 | 0 Хариулах
Зочин [202.131.230.70] 2024/12/10
Visa card bolohgui yu? Master bolon tug-n card geh yum busad orond apple payd visa, master, unionpay gd buh turul boldog bsan yumdaa
1 | 0 Хариулах
зочин [66.181.176.15] 2024/12/10
мастер дээр шинээр үүсгэж байж болж байна, юучгүй байсныг бодвол мастер байсан ч яахавдээ л санагджийн
6 | 0 Хариулах