Уншиж байна ...

Шинэ Зуунмод хотыг түшиглэн гурван га талбайд Дата төв байгуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хийх томоохон бүтээн байгуулалт нь шинэ Төв цэнгэлдэх хүрээлэн болон Дата төв.

Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30-35 мянган хүний суудалтай болгохоор төлөвлөжээ. Тодруулбал нээгдэж, хаагддаг автомат болон битүү дээвэртэй, олон улсын урлаг, спорт, наадмын арга хэмжээг жилийн аль ч улиралд зохион байгуулах боломжтой болгох бөгөөд уг төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгааг энэ сард хийж дуусах аж.

Улаанбаатар хот өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг тул манай оронд Дата төв байгуулах нь хамгийн тохиромжтой буюу ашиглалтын зардаг багатай. Энэ хүрээнд Улаанбаатар хотын анхны дагуул хот болох Шинэ Зуунмод хотыг түшиглэн гурван га талбайд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дата төв байгуулахаар болсныг хотын дарга БНХАУ-ын хөрөнгө оруулагчдад танилцуулжээ.

Хөрөнгө оруулагчид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, төслийн хүрээнд дахин уулзалт зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Шинэ Зуунмод хотыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндийд байгуулахаар болоод байгаа билээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс