Өнөөдрийн нийтлэлээрээ eSchool боловсролын нэгдсэн платформыг онцлон хүргэж байна. еSchool нь боловсролын салбарт технологийн шийдлээр шинэчлэл авчирч, сургууль цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг автоматжуулсан ба одоогоор 200 гаруй сургууль, 180,000 сурагч, 250,000 гаруй эцэг эх асран хамгаалагч еSchool-ийг ашиглаж байна. Хэрэв та боловсролын салбарт ажилладаг, эсвэл эцэг эх, асран хамгаалагч бол энэ нийтлэлийг дуустал нь уншаарай.
eSchool нь сургуулийн орчин, сурах, сургах үйл явцыг илүү ухаалаг болгохоос гадна энэ үйл явцад оролцож буй бүх талууд болох багш, эцэг эх асран хамгаалагч, сурагч, сургуулийн удирдлагын харилцааны гүүр нь болдог нэгдсэн платформ бөгөөд сургууль, цэцэрлэг гээд боловсролын байгууллага бүр хэрэглэх боломжтой.
eSchool боловсролын нэгдсэн платформ нь LXP - Сургуулийн удирдлагын систем, LMS - Суралцахуйн удирдлагын систем, ERP, сургуулийн удирдах ажилтнуудад зориулсан системээр дамжуулан сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг цахимжуулж сургуулийн бүх ажилчдын цаг хугацааг хэмнэж илүү бүтээмжтэй, нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог.
Мөн eSchool нь 𝐞𝐓𝐞𝐚𝐜𝐡𝐞𝐫, 𝐞𝐏𝐚𝐫𝐞𝐧𝐭, 𝐞𝐒𝐭𝐮𝐝𝐞𝐧𝐭 гэсэн аппликейшнуудаар дамжуулан багш, эцэг эх асран хамгаалагч, хүүхэд гурвыг холбосон гүүр болж суралцах үйл явцыг сайжруулахад томоохон түлхэц болдог. Энэхүү гурван АПП-д эцэг эх, багш, хүүхэд гуравт чухал шаардлагатай 100 гаруй модуль бий.
Хэрвээ та эцэг эх бол - Хүүхдийнхээ сурлага, хүмүүжилтэй холбоотой мэдээлэл болон хүүхдийн хоол, автобус зэрэг аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
Мөн сургуулийн удирдлага, багш нартай холбогдон санал хүсэлтээ өгч хамтран ажиллах боломжтой.
Хэрвээ та багш бол - Өдөр тутам тогтмол хийдэг механик, гар ажиллагаатай ажлуудыг хялбараар гүйцэтгэх боломжтой.
Мөн тайлан, анализийг автоматаар гаргах зэргээр хурдан хугацаанд хийж, гол ажилдаа ихэнх цагаа зарцуулах боломжийг танд олгоно.
Хэрвээ таны хүүхэд сургуулийн насных бол: Сурагч өөрийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг цаг алдалгүй системээс авах боломжтой.
Мөн өөрийн сурах төлөвлөгөөг гарган түүнийхээ үр дүнд анализ хийж хөгжих боломжийг олгоно.
Бидэнтэй холбоо барих:
Утас: 77737000
Мэйл: info@eschool.mn
Facebook page: www.facebook.com/eschooldotmn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!