Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах, Ѵ дулааны цахилгаан станц болон хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төсөл, хөтөлбөрийг БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд танилцуулсан байна.
Тодруулбал дараах есөн байршилд дулааны станцыг барих бөгөөд тав нь шинэ технологи ашиглан хатуу түлшний эх үүсвэртэй, дөрөв нь хийн эх үүсвэртэй байх гэнэ.
Хийн эх үүсвэртэй дөрвөн дулааны станц:
Шинэ технологи ашиглан хатуу түлшний эх үүсвэртэй таван дулааны станц:
"Мөн 300 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Ѵ дулааны цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана. Төслийн ТЭЗҮ-ийг энэ онд шинэчлэн, баталсан юм.
Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тус бүрд нь жилд дунджаар 300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлахаар төлөвлөж буй. Эл үйлдвэр ашиглалтад орсноор хүлэмжийн хийг бууруулахаас гадна хог хаягдлын менежментийг сайжруулж, хөрс, орчны бохирдлоос сэргийлнэ" гэж хотын дарга танилцуулсан байна.
Танилцуулгын төгсгөлд БНХАУ-ын хөрөнгө оруулагчид сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар тодруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!