ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батцэцэг: Япон дахь Элчин сайдын яамны барилгыг нураагаад шинээр барих эсвэл газраа зараад өөр газар байр худалдаж авах хоёр л сонголт байгаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 12 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Г.Хосбаяр төсөвтэй холбогдуулан Япон улс дахь манай улсын Элчин сайдын яамны барилгын асуудлыг Засгийн газраас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр: Боловсролын сайдаар ахлуулсан УИХ-ын найман гишүүн Япон улсад очиж ажилласан. Тус улс дахь Элчин сайдын яамнаас биднийг хүлээн авч тулгамдсан асуудлаа танилцуулсан юм. Элчин сайдын яамны барилга муудсан, хулгана харх гүйдэг, ажиллаж амьдрахад таагүй нөхцөлтэй болсныг бидэнд танилцуулсан. Хуучирч муудахаас гадна газар хөдлөлтийн аюулгүйн байдал хангахгүй болсон. Тус улсад суугаа Элчин сайд энэ асуудлыг уламжилж өгөхийг биднээс хүссэн юм. Гэтэл ирэх оны төсөвт гадаад улсад байгаа дипломат байгууллагын барилга, байшинтай холбоотой санхүүжилт тусгагдаагүй байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Бид 2016 оноос хойш хэмнэлтийн горимоор ажиллаж байгаа. Гадаадад байгаа Элчин сайдын яамдын барилгаа өөд нь татах, зарим газар үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зайлшгүй шаардлага байгаа.

Япон улсад байгаа Элчин сайдын яамны тухайд газар хөдлөлтөд тэсвэргүй, барилгыг зас гэдэг шаардлагыг айлын талаас тавьдаг. Өртөг нь өндөр учраас одоо засвар хийгээд нэмэргүй болсон. Одоо барилгыг нураагаад шинээр барих эсвэл газраа зараад өөр газар байр худалдаж авах хоёр л сонголт байгаа. Манай Элчин сайдын яамны байршил маш ашигтай, А зэрэглэлийн бүсэд байдаг.

Элчин сайдын яамны байрыг засахад доод тал нь 15 мянган ам.доллар. Гэвч ирэх жилийн төсөвт энэ санхүүжилтийг тусгаж чадаагүй. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
42
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
ХАРАМСАЛТАЙ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.230.115] 2024/12/11
15000 ам доллар чинь 52 сая төгрөг орчим л юм бна. Хязгааргүй их мөнгө улсаасаа хусдаг байж 52хон сая төгрөгийг хуссан мөнгөнөөсөө гаргачиж чадахгүй бгаан бхдаа. Үнэхээр өрөвдөлтэй улс юмаа
1 | 0 Хариулах
zochin [103.10.23.179] 2024/12/10
zasaachee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.227] 2024/12/10
Ирэддээ үйлчилгээ үзүүлдэггүй газар даа. Баяр тэмдэглэж Монголоос ирсэн дарна нарт л үйлчилдэг газар. Зүгээр л татан буулга
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.236] 2024/12/10
ман буудаад херенгийн хураа
1 | 0 Хариулах
sanal [27.59.77.131] 2024/12/10
erhuu, ulan-ude, kizyl zereg hereggui esy-aa haagaad, bair ene teriig ni zaraad l mungu bosno shuu dee! hel usgui, diplomat albany tuhai oilgoltgui humuus yavuuldagiig l zogsooh heregtei dee.
2 | 3 Хариулах
Зочин [103.209.212.154] 2024/12/10
Uuruu jinhene shaaj ogch bnda, erhuu ulaan ud zereg hotuudad elchin saidiin yam bish consuliin gazruud l bdg ym. Teriig haalaa ged mungutei bolno gesen ug bish. Tend amidardag surdag humuus consuliin gazraas ulsiin uilchilgee avch boldog. Ter humuusiin uilchilgee hudaldaj avch bui munguur uursduu tusuvuu bosgood uil ajillagaa yavuuldag. Bitgii dur medej olon ym dongosch bai
1 | 0 Хариулах
Зочин [94.63.168.209] 2024/12/10
зараад өөр газар түрээслээч ямар олигтой ч ажилладаг биш!!
2 | 0 Хариулах
Зочин [92.77.72.113] 2024/12/10
15 000-han nogoon baihgui gez uu
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.147] 2024/12/9
Shundenz amaraagiin egch ene huuhen yag yaj ene suudal suuchiv hurelsugtei niilej bank damruulaj casiondson pz da narin toond orood yavj baisan ene hulgaich medeh bichde yu hiisn hulgaich bene ge chiii
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.12] 2024/12/9
Ih hurliin guchuudiin neg odoriin shounii mongoor zssah ym bna
0 | 0 Хариулах
Zochin [122.201.31.190] 2024/12/9
А зэрэглэлийн газарт байрлах шаардлага байхгүй газраа зараад өөр газарт байшин ав даа
2 | 1 Хариулах
Иргэн [103.212.116.171] 2024/12/9
Улсынх нь иргэд туйлдаа хүрээд байхад тэнэгтээд барилга байшин эсвэл хурал цуглаан хийгээд яваад байх юм. Гадаад хэргийн яаманд байлаа гээд бусад салбарын асуудал чиний ухаанаа зарах ажил биш гэсэн үг биш
2 | 0 Хариулах
yoo [66.181.186.52] 2024/12/9
Nadaas av thu, arai yuma uls bzdee icheech sdakuudaa iim mongonii asuudal tom asuudal shig yarihaasaa, esvel zgr bi gazriin shaah gj bgan gd heleed bgamu
3 | 0 Хариулах
Turuu [203.91.115.39] 2024/12/9
Neg muur esvel heden havh avaad bolosh dee,bid handiv tsugluulj havh avch uguh uu? Ta nar songuulid neg hun l terbum garui tugrug zardag bizdee? Bairaa zasah mungu gargaj chadahgui bna uu?
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.157] 2024/12/9
Элчин консулаа цөөлөө ядуу улсад дипломатч нэртэй арын хаалга чинь ихдээд бн
7 | 1 Хариулах
Иргэн [66.181.180.132] 2024/12/9
Захын нэг авилгачын оймсонд байж байдаг мөнгө биздээ инээдтэй ч хулгайч нар шүү
8 | 0 Хариулах
Зочин [133.106.35.162] 2024/12/9
Yuun bairaa zarah ve zolig gej. 60aad ond manai diplomatuud Yamar holiig harj mundag gazar hudaldaj avsan baidag gej sanana. Nguu aldart Shibuyagiin uulzvaraas alhaad 9 minutiin zaitai gazar bdiimshtee.
6 | 0 Хариулах
Зочин [45.141.215.114] 2024/12/9
Москва дахь элчингийн Б блок яасан бэ? Хэдэн армянуудад дээрэлхүүлээд мквыг 200$ оор түрээслүүлээд л нөгөөдүүл нь дамаа 1200$ гаар түрээслүүлээд л байх уу? Эсвэл зүгээр оросд нь буцаагаад өгөө.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.5] 2024/12/9
za zailaachee idej uuh bolhooroo terbum terbumaar urcheed bair zasah 16k usd bhgui gej suuhaasaa ichij uheesei bilee
4 | 0 Хариулах
MONGOL [147.28.156.13] 2024/12/9
15,000 доллар бол бараг япон элчингийн төсөвөөс хэмнээд болчих л юм байна. Засаад болгочих до Улс өрнөөсөө салтал.
1 | 0 Хариулах
[66.181.184.195] 2024/12/9
хагас жил түрээслээд сая доллартай болчих. талы нь түрээсэлчих. гэхээр салаад уначихдаг юм болуу
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.54] 2024/12/9
яах юм бүр хэрэггүй. газраа зараад хүрээд ир
3 | 1 Хариулах
Барилгачин Баги [202.126.90.233] 2024/12/9
Хүчитгээд, засаад өгье... Арчаагүй нөхдүүд байшингаа цэвэрлэж засч додомдохгүй хархны үүр болгожээ
1 | 0 Хариулах
мөнгө [202.55.180.58] 2024/12/9
мөнгө нүдэнд харагдаад үхлээ энэ хүүхний
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.187] 2024/12/9
ОХУ ын элчингийн байрыг хувааж идсэн, одоо япон луу орох шив.
5 | 0 Хариулах
Commie [202.9.47.16] 2024/12/9
90-ээд оны эхээр нийгэм солигдоод улсаараа нусаа хацартаа нааж байх үед Япон дахь ЭСЯ-ны газраа зараад улсын төсвийн цоорхойг нөхөх юм ярьж байсан удаатай. Тэгэхээр газар нь овоо л үнэ хүрэх бололтой юм билээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.250] 2024/12/9
Япон дахь манай ЭСЯ-ны байршил нь тэр чигээроээ алт!!! Газраа зарж болохгүй ээ!!
8 | 0 Хариулах
Зочин [202.126.90.225] 2024/12/9
15,мянга гайгүй бн ш дэ
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.109] 2024/12/9
Юун зарах вэ Шибуяад аймар байрлалд байдаг юм байнашдээ. Огт зараад хэрэггүй, асар өндөр үнэ хүрэх юм байна
7 | 0 Хариулах
Зочин [103.212.162.181] 2024/12/9
Ёооё асуудал зөндөө байхад ядаргаатай юм. Яам нь мэдээд хий л дээ. Асуудал юу байна
2 | 0 Хариулах
Зочин [43.228.131.45] 2024/12/9
Байрны хувьд нээх тийм муу байр биш дээ. Харин тэр хулгана энэ тэрээ тусгай компаниар устгал хийлгэчихгүй юу даа
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.67] 2024/12/9
15,000 ам.доллар бол 51 сая төгрөг. Газраа зараад, өөр газар байр шууд худалдаад авчих. Японд 9 сая орон сууц хоосон байгаа, орон сууцны үнэ уначихсан. Харин газраа зарчихаад мөнгөө хулгайд алдаж болохгүй шүү.
2 | 2 Хариулах
Зочин [133.106.179.181] 2024/12/9
Shibuya buyu tokyogiin hamgiin unetei gazar, dor hayj 20,30 say am.dollariin unetei gazar. Ter gazriig hymd zarj uurtuu ashig unagaahaar elchin said ni ajillaj bga yum bnalee shuu.
13 | 0 Хариулах
Зочин [66.181.190.205] 2024/12/9
За
0 | 0 Хариулах
Зочин [202.21.102.222] 2024/12/9
Энд шийдэх асуудал их байхад юун гадаад улсад байрлах элчингийн байр сав бэ
2 | 4 Хариулах