Уншиж байна ...

Б.Мөнхбаясгалан: Таван жилийн турш Энержи ресурс компанийн хаягдлаар түлш хийж Улаанбаатарчуудыг хордуулж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 12 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр гишүүд агаарын бохирдолтой холбоотой асуудлыг хөндөв.

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан "Иргэд төв талбайд утааны хяналтын сонсгол хийе гэж шаардаж жагссан. Манай байнгын хороон дээр Тавантолгой түлш компанийн үйл ажиллагааг хянах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийг яаралтай ажилд нь оруулъя.

Таван жилийн турш Энержи ресурс гэдэг компанийн хаягдлаар түлш хийж Улаанбаатарчуудыг хордууллаа. Утаа улам өтгөрч, улам хортой болж байна. Энэ түлш хортой гэдэг нь илэрхий болсон. Гэтэл бид үүнийг огт тоохгүй байна.

Энержи ресурсын нийлүүлж байгаа хортой хаягдлаар Тавантолгой түлш компани таван жилийн турш түлш хийж байна. Дээрээс нь энэ компани татварын хөнгөлөлт эдэлдэг. Энэ асуудлаар яаралтай хяналтын сонсгол хийе гэдэг санал гаргаж байна" гэв.