ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, Туулын хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод богино хугацаанд олон хүн тээвэрлэх боломжтой трамвайны урьдчилсан ТЭЗҮ-ийг ирэх оны хоёрдугаар сард боловсруулж дуусгахаар ажиллаж байгаа аж. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан босоо тэнхлэгийн нэг шугамыг хийх бөгөөд уг шугамын чиглэл нь Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 20.4 км үргэлжлэх бөгөөд 23 буудалтай байх юм байна. Ингэснээр замын хөдөлгөөний дундаж хурд 22 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Түүнчлэн нийслэлд хот дотор хайрцган дам нуруу бүхий хийцлэлтэй нийт 33 км үргэлжлэх дөрвөн эгнээ Туулын хурдны замын тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлах юм байна. Хурдны зам ашиглалтад орсноор  замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэхээс гадна Дархан болон Замын-Үүд чиглэлийн дамжин өнгөрөх автотээврийн нэвтрүүлэх чадвар сайжирна. 

Мөн хот доторх хөдөлгөөний ачааллыг бууруулах хоёр түвшний тойрог хурдны авто зам байгуулах зөвлөх үйлчилгээний тендерийг шалгаруулаад байгаа бөгөөд ТЭЗҮ-г 2025 онд бүрэн боловсруулна. Уг авто замыг байгуулснаар хотын төвийн гол гудамж замуудын уулзвар, огтлолцлуудын нэвтрүүлэх чадвар нэмэгдэж,  замын хөдөлгөөний дундаж хурдыг 27 хувиар нэмэх боломжтойг гэж үзжээ.

Харин Туулын хурдны замыг Нисэхийн тууш замтай холбох шинэ гүүрний ажлын тендерийг ирэх онд зарлаж, ажлыг эхлүүлэх бөгөөд Наадамчдын гудамж буюу Яармагийн зам дээгүүр явах босоо тэнхлэгийн гүүрэн байгууламж нь Нэгдүгээр хороолол руу холбогдож, урагшаа Нисэхийн хурдны замтай нийлэх юм байна.

Эдгээр төслүүд буюу трамвай, гүүрэн байгууламж, тойрог болон хурдны зам байгуулах чиглэлд БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

зураг
 

 


Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.185.225] 2024/12/9
20 30н жилийн өмнө л нэг ийм үлгэрүүд байдаг бж билээ, байсаар л бган бн хха
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.9] 2024/12/9
Hyataduud tehnologiin gaihamshiig vzvvlj bgaa uls hyataduur tabiulahad gemgui biz
0 | 1 Хариулах
Зочин [113.185.42.134] 2024/12/9
Танилцуулгаа Монгол хэл дээр орчуулж болоогүй юм байхдаа. Маш эвгүй харагдаж байна.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.215] 2024/12/9
ОЛОН ЮМ ХУЦАЛГҮЙ НААД ХЯТАДУУДДАА БҮХ АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ НЬ НЭЭЖ ӨГӨӨД ХИЙЛГҮҮЛ. ӨӨРСДӨӨ ЯМАР ЮМ ХИЙЖ ЧАДАХ БИШ. ОДОО ЯГ НААД АЖЛАА ЭХЛҮҮЛ ЛАЛРУУД. ОН ГАРЧ ТЕНДЕР ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭЖ ХУЦСААР БАЙТАЛ ХАГАС ЖИЛ ДУУСНА. ОДОО ЭХЛЭЭД ХАВАР ЭХЛЭХТЭЙ ЗЭРЭГЦЭЭД НААД АЖЛАА ЭХЛЭЭД
2 | 2 Хариулах
Зочин [172.58.167.200] 2024/12/9
Tramwai metro gj bhaar hurdnii zam gvvren zamuud l deer shv de busad ni bol tvgjirel buuruulna gj bhgv zvgeer l mungu ideh arga
0 | 0 Хариулах
зочин [66.181.185.107] 2024/12/9
Зөв, Хятад хамгийн хурдан чанартай гүйцэтгэн,тигээд ч манайхтай их худалдаа хийж байна
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.213] 2024/12/9
Трамвай метро дүүжмн гүүр холион бантан болгож бнаа нитийн тээврийг хахахахх нэг дарга нь метро нөгөөдөх нь дүүжин гүүр бас нэг нь трамвай гээд тус тусдаа мөнгө шаах гээд л хахахх
1 | 0 Хариулах
сонгогч [202.9.46.27] 2024/12/9
ХЯТАДУУД ХУЛХИ ШҮҮ................
0 | 2 Хариулах
WTF [43.250.57.223] 2024/12/9
nymbaa huuk zdag zailuulaach
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.14] 2024/12/9
Трамвай огт хэрэггүй эд, машинуудтайгаа хамт түгжрээд явдаг эд. Ийм байхад бас төмөр замын барих барих илүү зардал гаргаж ядаг байнаа? Шүүд нэмээд цахилгаан автобусаа авсан нь хамаагүй дээр.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.93] 2024/12/9
Нямбаатар, Оюунаардэнэгэж 2 гуйлагчин биднийгээ татвар, элдэв хоригоор дарамталж аваад бүх боломж ирээдүйг маань Хятад компани, хүмүүст зараад алга болох нь дээ. Муу хоёр эргүү
2 | 1 Хариулах
Зочин [66.181.190.205] 2024/12/9
Танилцуулга хийхдээ сайн даа...тэгсгээд л сураг чимээ алсрана. МАН ажил хийж гэж байхгүы ээ. Төлгөн коммунистыг Данхтай хамт зайлуулахад л монгол улс сэрж эхэлнэ
3 | 1 Хариулах
Зочин [203.17.23.177] 2024/12/9
ШШ ДЭЛХИЙН ТОМЧУУД МОНГОЛ, УЛААНБААТАР ГЭЖ ОРШИН БАЙДГИЙГ Ч МЭДДЭГГҮЙ, МЭДЛЭЭ Ч ХӨГИЙН МОНГОЛД, ГАМШГИЙН УЛААНБААТАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ ХҮСЭХГҮЙ, ГАНЦ ТООЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛЖ БАЙГАА НЬ ХЯТАДУУД ЮМ ДАА. ХЯТАДУУД Л НИСЭХИЙН ТУУШ ЗАМ, ШИНЭ ГҮҮР, ЭНХТАЙВНЫ, 5 ШАРЫН НҮХЭН ГАРЦЫГ БАРЬЖ ӨГӨӨГҮЙ БОЛ МОЯА ОРКУУД ӨДӨР БҮР 0 ЗОГСОЛТ ХИЙЖ БАЙЛАА. ОДОО АХИАД МЕТРО, ТРАМ, ХУРДЫН ЗАМ БАРЬЖ ӨГӨХ НЬ. НЭГ БОДЛЫН ТАЛАРХМААР Ч ЮМ ШИГ, НӨГӨӨ БОДЛЫН ХЭТ НЭГ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АВСААР БАЙГАА ХАРААТ БОЛСООР... ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ Ч ГЭЖ ЧААВААС ИХЭНХ НЬ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ.
3 | 0 Хариулах
Зочин [202.70.44.46] 2024/12/9
Юун трамвай вэ? Аль зууны юмыг аль зуунд ашиглах гэж байгаа юм.
5 | 1 Хариулах
Зочин [103.168.34.205] 2024/12/9
Дэлхий даяар трамвайн сэргэн мандалт болж байна. Хилийн дээс алхаж үзээгүй чинь илт.
1 | 1 Хариулах
Зочин [174.193.199.64] 2024/12/9
Metro tezu bolson gsn ysn be hahaha trambus tgd deer n duujin guur kk
2 | 0 Хариулах