Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Сүлд спорт хороо, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Нэгдэл клуб, ШШГЕГ 427-р анги, Батхаан Транс ХХК, Дүнжингарав дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК, “Даян” дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв.
Дөрөвт Булган аймгийн Орхон сумын харьяат, Хипчин спорт хороо, Вайт Эвэнт Холл ХХК, Дээдсийн жигүүр ХХК, "Булган Хан" дэвжээний бөх, улсын начин Э.Сумъяабат, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Алдар спорт хороо, ЗХ-ний 326-р анги, Нэгдэл клубын бөх, сумын заан Д.Төгс-Эрдэнэ нар шалгарлаа.
Наймд улсын начин Х.Цогтгэрэл, улсын начин Э.Батмагнай, улсын начин Э.Мөнхжаргал, улсын начин Л.Энхсаруул нар шалгарав.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ЗОРИГ ардчиллын хүрээлэнгийн “ЗОРИГТОН” хэмээх анхны шагналаа сумын заан Д.Төгс-Эрдэнэд гардуулав. Тэрбээр нэгийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг, хоёрын даваанд дархан аварга Н.Батсуурийг, гурвын даваанд улсын харцага Л.Лха-Очирыг, дөрвийн даваанд улсын арслан Ц.Бямба-Отгоныг, тавын даваанд улсын начин Э.Батмагнайг тус тус давсан юм. Тус шагналыг 3.000.000 төгрөг дагалдаж байгаа аж. Мөн "Уран барилдааны шагнал"-ыг сумын заан Д.Төгс-Эрдэнэд өглөө.
Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!