Уншиж байна ...

Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн салбарын 2024 оны шилдгүүд тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 12 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Жил бүрийн Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярыг угтан Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ)-ээс нягтлан бодох бүртгэл, санхүүгийн оны шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай.

Энэ оны шилдэг санхүүчдийг 12 дугаар сарын 6-нд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран 10 номинациар шалгарууллаа.

1. Бизнесийн секторын шилдэг нягтлан бодогч, санхүүч

АПУ трейдинг ХХК, Ерөнхий нягтлан бодогч Гомбоогийн АРИУНАА

зураг
 
зураг
 

2. Улсын секторын шилдэг нягтлан бодогч, санхүүч

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Ерөнхий нягтлан бодогч Жамсрангийн ОЮУНЦОГ

зураг
 
зураг
 

3. Шилдэг хараат бус аудитор

Эрнст энд Янг Монголия Аудит ХХК-ийн партнер/гүйцэтгэх захирал 

Доржбатын МАНДАХБАЯР

зураг
 

4. Нягтлан бодох бүртгэлийн шилдэг багш

ХААИС, ЭЗБС-ийн багш Ядамдоржийн Нансалмаа

зураг
 

5. Нягтлан бодох бүртгэлийн шилдэг судлаач-багш

СЭЗИС-ийн багш, профессор Гарамдоржийн Гантулга

зураг
 

6. Нягтлан бодох бүртгэлийн шилдэг бүтээл

МУИС, Бизнесийн сургууль, НББ-ийн тэнхим. “Бизнесийн байгууллагын санхүү эдийн засгийн шинжилгээ” сурах бичиг

зураг
 

Зохиогч: МУ-ын гавьяат багш, доктор, профессор Б.Сайнжаргал

зураг
 

7. Орон нутгийн шилдэг санхүүч

Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Төсвийн ахлах мэргэжилтэн

Нямцэрэнгийн СҮХБААТАР

зураг
 
зураг
 

8. Шилдэг үнэлгээчин

ММҮИ-ийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд тэргүүн Гомбын Баянмөнх

зураг
 

9. Татварын албаны шилдэг санхүүч

ТЕГ-ын Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Дондогийн Сайханчулуун

зураг
 
зураг
 

10. Нийгмийн даатгалын шилдэг санхүүч

НДЕГ-ын Ахлах нягтлан бодогч Пунцагсүрэнгийн АДЪЯАСҮРЭН

зураг
 
Мөн энэ үеэр ММНБИ өөрийн гишүүн байгууллагуудаас шилдэг аудитын компанийг 3 номинациар тодрууллаа.

"Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг аудитын компани"- “Кэй Пи Эм Жи Аудит” ХХК  ( KPMG Audit )

“Кэй Пи Эм Жи Аудит” ХХК  нь нийгмийн хариуцлагын хүрээнд нягтлан бодох бүртгэл, аудитын мэргэжлийг сурталчлах, түгээх, шинэ залуу үеийн НББ-ийн мэргэжлийн боловсролыг хөгжүүлэхэд их дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна. Түүнчлэн тогтвортой хөгжлийн Net Zero санаачилгыг хэрэгжүүлэх хүрээнд хог хаягдлын дахин боловсруулах арга ажиллагааг дэмжин ажиллаж байна.

зураг
 

“Ажлын байр нэмэгдүүлэгч шилдэг аудитын компани"-“Hексиа Глобал Монголиа Аудит” ХХК (Nexia Global Mongolia Audit)

“Hексиа Глобал Монголиа Аудит” ХХК нь олон улсын тэргүүлэх 10 сүлжээ байгууллагын нэг болох Nexia Global байгууллагын эгнээнд нэгдэн орсон цагаасаа үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Өнгөрсөн онд ажлын байрны орон тоог 200%-иар нэмэгдүүлсэн амжилт үзүүллээ.

зураг
 
зураг
 

"Оны онцлох аудитын компани" -аар  БДО Аудит ХХК  (BDO Audit) тус тус шалгарлаа.

Аудитын Чанарын удирдлагын олон улсын стандартуудыг нэвтрүүлэх үйл ажиллагаанд манлайлал үзүүлэн, өөрсдийн арга туршлагыг үндэсний аудитын компаниудад түгээн, сурталчлахад мэргэжлийн байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.

Түүнчлэн ажилтан солилцооны хөтөлбөрийг нэвтрүүлж, шилдэг туршлага, ур чадварыг нутагшуулах зорилтыг ханган ажиллахын зэрэгцээ өөрийн чадварлаг боловсон хүчний нөөцөд тулгуурлан мэргэжлийн үйлчилгээг экспортлох үйл ажиллагааг санаачлан эхлүүлж, одоогоор гадаадын 6 улс оронд мэргэжлийн үйлчилгээг үзүүлээд байна.

Тус компани нь үүлэн технологид суурилсан цаасгүй ажлын байрны орчныг хөгжүүлэхийн зэрэгцээ хүний нөөцийн менежментийг сайжруулахад томоохон хөрөнгө оруулалт хийсэн гэх зэрэг олон амжилтаар оны онцлох компани боллоо.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.