ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Алдаржавхлан: Сургууль, цэцэрлэг барихгүй байх бодлого хэдэн он хүртэл үргэлжлэх вэ?

ikon.mn
2024 оны 12 сарын 6
IKON.MN
Зураг зураг

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “2025 оны төсвийн төслийг хүлээж авлаа. Шинэ сургууль цэцэрлэг байхгүй юм байна гэж би харсан. Энэ бодлого хэдэн он хүртэл үргэлжлэх вэ? Манай Хан-Уул дүүрэг таван жилийн өмнө 187 мянган хүн амтай байсан бол одоо 300 мянга болжээ. Хүүхдийн тоо байнга өсөж байна. Нэг ангид 60 хүүхэдтэй анги нэмэгдсээр байна. Энэ хүүхдүүдийн сурах сургууль, цэцэрлэгийг хаанаас санхүүжүүлж барих вэ?

Мөн хөрөнгө оруулалтыг олон жилээр тасалж тавих юм. Жишээ нь, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийг барихад зориулж ирэх жил 3 тэрбум төгрөг тавьсан байна лээ. Цаана нь дахиад 7 тэрбум төгрөг шаардагдана гэж байна. Үүнийг хэдэн он хүртэл хувааж тавих юм бэ? Олон жил хувааж тавиад байхаар барьж буй барилгын компанидаа хүртэл хэцүү биз дээ. Хөрөнгө оруулалтын бодлогыг арай өөрчлөх бодол байна уу?” хэмээн асуулт асуулаа. 

Үүнд Боловсролын сайд П.Наранбаяр “Хөрөнгө оруулалтыг он дамнуулдаг асуудал үнэн. Ковидын үеэр ч гэсэн гаараад явчихсан асуудал. Санхүүжилтийн хуулиар төсвийг гурав хувааж олгодог. Тэгэхээр 3 жилээс хэтэрч болохгүй гэсэн үг. Өмнөх жилүүдээс он дамнасан төслүүдээ дуусга гэсэн байдлаар төсвийн хуваарилалтыг хийж байна. Таны санаачилсан орон сууцны хотхон барьж байгаа тохиолдолд заавал сургууль цэцэрлэгийг нь хамтад нь шийддэг хуулийн төслийг Боловсролын яамны зүгээс бүрэн дэмжиж байгаа. Туйлын чухал санал” гэв. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.31.246] 2024/12/8
Чичирч батлуулах гэж дайрч байсан чинь худлаа юм уу улсын төсөвт ачаалал болохгүй гэж хуцах юм зээл чинь хэзээ нэгэн цагт буцааж төлдөг юм байгаа биз дээ өмхий хар лалар чинь хорлогдоод үхэхгүй яасан муу хүүр вэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.14] 2024/12/8
Орон сууцны төслийн сургууль цэцэрлэгтэй хамт шийдэх нь зөв шүү . Сургуулийг нийгмийн хариуцлагын хүрээнд улсаас татаасгүйгээр барь л даа
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.188] 2024/12/7
Хувийн сургуультай улс төрчдийн хийж буй ажил
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.87] 2024/12/7
Ерөөсөөл сургууль цэцэрлэг эмлэгэ бариад аль гээд байгаашдээ хүн ам нь өсөөд байхөд 30 жилийн өмнөх бодлого хэвээрээ байгаад байгааг гайхаад бхийн. 1 сургууль 3 жил баричхаад сонгуулиар сүр бадруулан нээдгээ больчихоосой
1 | 0 Хариулах
б [66.181.160.15] 2024/12/7
Удирдлагын академи гэж архидаж байгаад диплам авчихдаг МАНАН ийн цүнх баригчдын сургуульд төсөвөөс санхүүжилт өгдөг юм уу??? Арай арай .болих хэрэгтэй шдээ. Ер нь энэ мэт бүх зардал санхүүжилтыг ил болохгүй л бол төсвийн мөнгийг бол ямар ч хамаагүй юманд л ихэнхийг нь зарцуулдаг бололтой.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.135] 2024/12/7
Муулаад байдаг соц нийгмийн үед 1р хороололд байранд орж билээ. Манай цонхоор 36р сургууль. 81р сургууль 99р цэцэрлэг харагддаг байсан. Бид энэ сургуулиудад сурч дүү нар минь 99р цэцэрлэгт явж аав ээж ямар амар тайван ажилдаа явдаг байваа. Ээ хөөрхий иргэнээ бодсон төлөвлөлт гэж ийм л байж дээ. Одоо баахан орон сууц бариад л байдаг нэг ч сургууль цэцэрлэг алга. Баахан машиндаа хүүхдээ хийгээд хөдөлж байгаа хүмүүс харагдах юм даа.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.33] 2024/12/7
Битгий хуц л гэедээ. Нэг хэсэг цэцэрлэг, сургууль, хөдөө сумдад соёлын ордон, наадмын талбай энэ тэрээ царцаасан нь дээр. Одоо барьж буйгаа гүйцээх чухал. Тэр Буйр нуурын эрэг дээр барих 200 тэрбумын нисэх буудал гээчийг л цуцламаар байна. Саран дээр хауз барьж байгаа юм шиг төсөөлөгдөөд байх юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/12/7
Номин сайдын ваучерийг хасаад оронд нь сургууль бариачээ ХУД 17 хорооны маршалд баригдах сургууль бас л лөөлөө болох нь ээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.135] 2024/12/7
Харин тиймээ. Энэ хавьд сургууль баригдаасай гэж бараг л өглөө болгон залбирах юм даа.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.195] 2024/12/7
УБ хот руу шавах төрийн бодлого хэдэн он хүртэл үргэлжлэх вэ? Алсын хараа 2030, 2050 уу? Хаха
0 | 0 Хариулах
Иргэн [202.9.40.162] 2024/12/7
Авилгалаа өгөөд дуртай газраа дураараа барилга барьдаг сөнөцөн улс шүү дээ. Нэг л их стандарт хууль ярина. Амьдрал дээр яг эсрэгээрээ. Хот төлөвлөлтийн газар, Газар зохион байгуулах алба, тэгээд засаг дарга гээд хэдэн гарын үсэг байдаг байх, бүгд авилгалчид....
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.231] 2024/12/6
Хүнд суртлын байдал буурахгүй, дарга даамлууд нь контортоо биеэ оторлон пээдийгээд байвал энэ хот маань улам л хэцүүдэх байх.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.97] 2024/12/6
МАНын манин авлигачидаас идсэн хулгайлсан мөнгийг нь хурааж авбал сургууль цэцэрлэгээр 100# хангагдах юм билээ манай улс тэр талаараа санаа тавьцгаая
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.31] 2024/12/6
НОМИН СУКАД 18 ТЭРБУМИГ ӨГЧ БАИХАР СУРГУУЛЬД ӨГӨЧЭЭЭ ЗУЛЗАГ ОГЦОР
5 | 0 Хариулах
МАН-ыг үгүй хийх ёстой [66.181.160.115] 2024/12/6
МАН хулгайчуудын засаг ноёдын ордонг хэдэн их наядаар барьж байгаа харин сургууль цэцэрлэгт мөнгө төсөвлөхгүй. ийм байхад өгөр үхэж байсан долоогчид нь энэ хулгайчуудаа долоож гүйнэ гэж жигтэйхэн
4 | 0 Хариулах
Т1 хануул [202.179.27.187] 2024/12/6
Юу ч хийгээгүй гар
4 | 0 Хариулах
Зочин [103.168.179.253] 2024/12/6
Одоо хуулийг нь зөв болгож байна. Засаг дарга сайн ч нэг сургуулийг 3 жил барихаар яах юм бэ?
0 | 2 Хариулах