Уншиж байна ...

ФОТО: "Шилдэг бүтээлийн дээжис" үзэсгэлэнд хосгүй үнэт 200 орчим үзмэрийг цогц байдлаар дэлгэн үзүүлж байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Шилдэг бүтээлийн дээжис” тусгай үзэсгэлэн дэлгэгдээд буй.

Энэхүү тусгай үзэсгэлэн нь музейн сан хөмрөгөөс урьд өмнө төдийлөн гарч байгаагүй хосгүй үнэт болон ховор нандин үзмэр цуглуулгаар дамжуулан түүх, соёлын өв, урлагийн түүхийг олон нийт, хүүхэд залууст сурталчлан таниулах зорилгоор Монгол улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан гаргаж байгаа юм.

Тодруулбал “Шилдэг бүтээлийн дээжис” үзэсгэлэнд XVIII-XX зууны үед хамаарах дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээгдсэн Занабазарын хийц болон дэг сургуулийн бүтээл, шүтээн зураг, монгол зураг, барлах урлаг, торгон зураг, баримал, цутгуур, цамын баг, хот мандал, тоглоом наадгай зэрэг монголчуудын урлахуй ухааныг шингээсэн дахин давтагдашгүй ур хийц, дүр дүрслэл бүхий үе үеийн шилдэг урлаачдын бүтээл болох 200 орчим үзмэрийг цогц байдлаар дэлгэн үзүүлж байна.

Энэхүү үзэсгэлэнд толилуулж буй наян дөрвөн шидтэний цуврал зургаар VIII зуунаас XII зуунд амьдарч байсан Энэтхэгийн их бүтээлч, бясалгагчдын билиг оюун ухаан, бясалгалын өндөр түвшинд хүрч, шид бүтээлийг олсон түүх намтрыг дүрслэн үзүүлсэн байдаг. Мөн Бурхан багшийн Завджүний намтар бүтээлд (Бурхан багшийн урд 34 үе төрлийн  зохионгуй) урьд төрлийн үйлийн үрийн тухай ойлголтыг харуулсан, Богд Зонховын намтрыг дүрслэн үзүүлсэн бурхан зургууд нь сонирхууштай.

“Шилдэг бүтээлийн дээжис” тусгай үзэсгэлэн Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 2025 оны нэгдүгээр сарын 7-ныг дуустал олон нийтэд нээлттэй байх юм. 

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг