VISION BUSINESS TOWER төсөл нь оффис, бизнес худалдаа үйлчилгээний зориулалт бүхий хотын шинэ бизнесийн төв цэгийг тодорхойлох 25 давхар барилга бөгөөд ажиллахад таатай орчныг бүрдүүлэх зорилгоор RECHARGE AREA, PET HOTEL зэргийг шийдэж өгсөн.
Байршлын хувьд Улаанбаатар хотын шинэ бизнес дүүрэг буюу Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 120 мянгатын 4 замын уулзвар дээр байршилтай бөгөөд ирээдүйн үнэ цэнтэй байршил гэдгээрээ онцлогтой.
Мөн байгальд ээлтэй ногоон орчныг эрэлхийлж буй өнөө үед компаниуд өөрсдийн оффистоо ногоон орчныг бүрдүүлснээр ажилчдадаа таатай, ажил хийх орчныг илүү тухтай, эрүүл болгож өгч байгаа юм.
📌 Монголын хамгийн анхны барилга дотроо ногоон байгууламжтай буюу тус барилгад үйл ажиллагаа явуулж буй байгууллагын ажилчдад зориулан цайны цаг, чөлөөт цагаараа хүчилтөрөгчөөр амьсгалах орчныг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой
📌 Нисдэг тэрэг буух зогсоол: Аваарын болон зорчигчийн зориулалт бүхий нисдэг тэрэгний зогсоол нь барилга дээр өндөр даралтын даацтай нисдэг тэрэг буух тул барилгын хийцлэл болон төлөвлөлтийн хувьд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байгаагаараа онцлогтой. Мөн тус зогсоол хэсэгт салхилах орчин бүхий террастай.
📌 12,13 давхар - Recharge area хэсэг. Үүнд: шэйр оффистой, уулзалтын өрөөнүүд, спорт энтертайнмент төв, Pet hotel- хэсэгтэй
📌 Бид байгууламжийн менежментээ 24/7 үйлчилгээг санал болгох бөгөөд үүнд барилгын аюулгүй байдал, засвар үйлчилгээ, мэдээллийн технологийн дэд бүтэц, консьержийн үйлчилгээг үзүүлэх болно
📌 Шилэн фасад: UV хамгаалалтай 3 давхар шилтэй К=1.3-1.5Вт/м2 үзүүлэлттэй, нарны хэт ягаан туяаг нэвтрүүлэхгүй, том хуваагдал бүхий шилэн фасадтай.
📌 Эко car charger: Байгальд ээлтэй, ногоон ирээдүйг бий болгох зорилгоор цахилгаан авто зогсоолыг төсөлдөө төлөвлөсөн. Бүх төрлийн цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх боломжтой зогсоолын хэсэг нь Улаанбаатар хотын аль ч хэсэгт түгжрэлгүй зорих боломжийг тань нэмэгдүүлнэ.
📌 Бүгдэд хүртээмжтэй лифт: VISION BUSINESS TOWER төслийн инновац шингэсэн онцлог шийдлүүдийн нэг болох 6 лифттэй бөгөөд 1 удаа 125 хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөсөн билээ.
Та бүхэн борлуулалтын албатай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7222-8888 утсаар холбогдоорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!