Blue Sky зочид буудал Crystal танхимд
09:00-17:00 цагт “Уурхай дахь ХҮН!” геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ажилтнуудад тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэн, гарц шийдлийг эрэлхийлж, шийдвэр гаргах зорилго бүхий зөвлөгөөнийг Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулна.
АШУҮИС-ийн хурлын танхимд
09:00 цагт Хоёр жилийн хугацаанд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамрагдсан хүн амын их өгөгдөлд эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан баг мэдээлэл боловсруулалт, дүн шинжилгээ хийсэн талаарх хэлэлцүүлэг, уулзалт болно.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдана.
ХӨСҮТ-д
11:00 цагт Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, тандалт, агаарын бохирдлоос хэрхэн хамгаалах , урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгнө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!