Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ өнгөрсөн аравдугаар сард Замын Хөгжлийн Газраас зарлаж байв.
Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл нь
Тус төсөл хэрэгжсэнээр зогсоолын эргэлт, хүртээмжийг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах, тухайн бүсэд байгаа худалдаа, үйлчилгээний газраар үйлчлүүлэгчдийг зогсоолоор хангах, үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.
Өнөөдрийн байдлаар 72 байршилд нийслэлтэй гэрээ байгуулсан 1,870 төлбөртэй зогсоол үйл ажиллагаа эрхэлдэг байна.
Судалгаагаар Бага тойрууд авто зогсоол 130%, Их тойрууд 119%-ийн эрэлттэй гэж гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!